ЧИГ ҮҮРЭГ
Цагдаагийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж байгаа түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий баримтыг хүлээн авах, хадгалж хамгаалах, архивын баримтыг зориулалтын дагуу ашиглуулах, судлах, нууцлалыг хангах, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагуудад архивын ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй.
ЦЕГ-ын Төв архивын газар нь байгууллага, иргэдээс цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 1990 оноос хойш ажиллаж байсан, УЦСЕГазар болон Дотоодын цэрэгт цэргийн алба хаасан талаарх лавлагаа, тодорхойлолт, хуулбар авахыг хүссэн эрэлт, хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, архивын үйлчилгээ үзүүлнэ.