"Намар-Эрүүл цагдаа" аяныг зохион байгуулав
Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын алба хаагч, ажилтнууд 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Намар-эрүүл цагдаа” аяны хүрээнд Төв аймгийн Манзуширын хийд-Богдхан уулын оргил Цэцээ гүн, Цэцээ гүн-Манзуширын хийд гэсэн маршрутаар явган аялал, спорт өдөрлөгийг зохион байгуулан ажиллалаа. Өдөрлөгийн хүрээнд явган аялал, хөлбөмбөг, гар бөмбөг, олс таталтын тэмцээн, уралдааныг явууллаа.