Бүсчилсэн сургалт зохион байгуулав.
Ховд аймаг дахь цагдаагийн газарт тус аймгийн архивын тасагтай хамтран баруун бүсийн цагдаагийн газар, хэлтсүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг хамруулан 2019 оны 06 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалтыг зохион байгуулан ажиллалаа. Сургалтад нийт 7 байгууллагын алба хаагчид хамрагдлаа. Хамрагдсан алба хаагчдад Гэрчилгээ олголоо.