Видео сургалт зохион байгуулав
“Төрийн албаны зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийг дүгнэх аргачлал” сэдэвт видео сургалтын бэлтгэлийг ханган, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулав. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр АЕГ-ын Мэргэжил арга зүйн газрын дарга Б.Цэндсүрэн, Төрийн албаны зөвлөлөөс доктор Цэцэгмаа нар хичээл заалаа.