АРХИВЫН БАРИМТАД ХАДГАЛАГДАЖ БАЙГАА БАРИМТУУДАД НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ БАЙГАА ТАЛААР
Цагдаагийн ерөнхий газрын болон Төв архивын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу 2019 онд явагдах “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т бэлтгэх салбар комиссын ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Архивын тухай хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын төв архивт хадгалагдаж байгаа баримтуудад нэгдсэн тооллогыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хийж эхлээд байна.