/ / Төв архивын 2019 оны нэгдүгээр улирлын тайлан

Төв архивын 2019 оны нэгдүгээр улирлын тайлан

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ТӨВ АРХИВЫН 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

      Монгол Улсын Цагдаагийн албаны тухай, Архивын тухай хуулиуд, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж, 2019 оны нэгдүгээр улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар

1.1.    Төв архивын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж ЗУГ-т хүргүүлж хянуулан батлуулж, хэрэгжилтийг сараар төлөвлөж, ЗУГ-ын даргаар батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

 1.2.    Төв архивын даргын 2018 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст албан бичгээр хүргүүлж, биелэлтийг дүгнүүлж, 92 хувь буюу “А” үнэлгээтэй дүгнэгдэв.

1.3.    Архивын даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг  гаргаж баталлаа. Төв архивын даргын дэргэдэх зөвлөлийн  3 удаа хийж, 13 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж, хэрэгжилтийг ханган удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

 

1.4.    Алба хаагч, ажилтнуудын 2018 оны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэж, 2019 онд ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг байгуулж, алба хаагч, ажилтнуудад үүрэг даалгавар, ажлын чиглэл өгч ажилласан. ЦЕГ-ын даргын 2019 оны А/57 дугаар тушаалаар батлагдсан “Итгэлцлийн гэрээ”-г алба хаагч нэг бүртэй байгуулж, үр дүнг тооцон ажиллаж байна.

 

1.5.    Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны  сургалт, зөвлөгөөний үед Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа нарын өгсөн үүргийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, биелэлтийг тоооцн ажиллаж байна.

 

1.6.    Анхан шатны архивуудын 2018 оны үйл ажиллагааны дүнгийн тухай танилцуулга, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлэх мэдээллийн төслийг боловсруулж, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлж, ЦЕГ-ын дэд даргын 2019 оны МН3/14 дугаар, Захиргааны удирдлагын газрын даргын 2019 оны 5/31 дүгээр албан бичгүүдээр “Мэдээлэл, ажлын чиглэл”-ийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

1.7.    Тус архиваас Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад 2019 онд арга зүйн зааварчилга өгөх, сургалт явуулах график төлөвлөгөөг гаргаж, Захиргааны удирдлагын газрын даргаар батлуулж, төлөвлөгөөг цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлж, удирдамж чиглэл өгч ажиллаж байна.

 

1.8.    Тус архивын ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ болон төрийн албан хаагчийн анкетыг шинэчлэн бөглүүлж, нэг хувийг Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, алба хаагчдын ХАСХОМ-ийг бөглөж, хуулийн хугацаанд Дотоод аюулгүй байдлын хэлтэст хүргүүлж, чиглэл авч ажиллаж байна.

 

1.9.     “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг тушаалаар шинэчлэн баталж, алба хаагч, ажилтнуудыг “Евростандарт” лабораторид элэгний В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулж, вирусийн ачаалал тодорхойлж, үнэ төлбөргүй эмчийн зөвлөгөө өгүүлэх арга хэмжээ авлаа.

 

1.10. “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дүнг сар, улирлын байдлаар нэгтгэн гаргаж, Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтэст хүргүүлж, арга зүйн зөвлөгөө авч ажиллаж байна.

 

1.11. 2018 оны үнэт цаасны төлбөр тооцоог хийж, албан хаагчийн буруутай үйлдлээс ашиглагдах боломжгүй болсон 53 үнэт цаасны 8151 төгрөгийг Төрийн банкин дахь 100900012034 тоот дансанд тухайн буруутай алба хаагчаар төлүүлж, дүнг архивын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ашиглах боломжгүй болсон үнэт цаасыг устгах комиссыг байгуулж, акт үйлдэж устгаж ЦЕГ-ын ЗУГ-ын Санхүүгийн хэсэгтэй тулгалт хийж баталгаажуулав.

 

1.12. Тус архивын үндсэн  үйл ажиллагааны тайлан мэдээ болон хөмрөг үүсгэгч байгууллагуудын архивын баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээг тус тус гаргаж Архивын ерөнхий газарт хугацаанд нь хүргүүлж, удирдамж чиглэл авч ажиллаж байна.

 

1.13. Цагдаагийн ерөнхий газар болон Захиргааны удирдлагын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тус архиваас тусгуулах саналыг бэлтгэж, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлж, Цагдаагийн ерөнхий газар болон Захиргааны удирдлагын газрын төлөвлөгөөнд тусгуулж хэрэгжилтийг байгууллагын сарын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

1.14. АЕГ-с ирүүлсэн албан бичгийн дагуу тус архивт хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын судалгааг маягтын дагуу гаргаж АЕГ-ын Мэргэжил арга зүйн удирдлагын газарт хүргэж, АЕГ-ын дэргэдэх сургалтын төвд 2019 онд архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны мэдлэг олгох болон мэргэшүүлэх сургалтад хамрагдах алба хаагчдын захиалгыг нэгтгэж ЦЕГ-ын даргын “Сургалтад хамруулах тухай” Б/75 дугаар тушаалыг гаргуулж, хөмрөг үүсгэгч байгууллагуудад хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

 

1.15. Хөмрөг үүсгэгч байгууллагуудын 2019 оны “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ыг боловсруулж ирүүлэх талаар ирүүлсэн талаар танилцуулга, ажлын чиглэлийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүргүүлсэн. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтаа 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт хөмрөг үүсгэгч байгууллагын 44.7 хувь буюу 30 байгууллага ирүүлээд байна. Төрийн болон албаны нууцын 62 байгууллага ирүүлэхээс 22.5 хувь нь буюу 14 байгууллага ирүүлсэн   байна.

 

1.16. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх  Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссыг 2 удаа хуралдуулж,  23 байгууллагын 101 бүртгэл, 10 устгах хэргийн акт, 1 хадгалах хугацааны санал, Нууц баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын хурлыг 3 удаа хуралдуулж, 15 байгууллагын 99 бүртгэл, жагсаалт, 1 устгах хэргийн акт, 2  мэдээлэл, Төв архивын тусгай санд хадгалагдаж байгаа 66 хадгаламжийн нэгжийн бүртгэлийг тус тус хэлэлцүүлж  шийдвэр гаргуулав.

1.17. Тус архивын дэргэдэх Арга зүйн зөвлөлийн хурлыг 3 удаа хуралдуулж, 8 байгууллагын 31 бүртгэл, 6040 хадгаламжийн нэгжийг хэлэлцүүлж, ЦЕГ-ын дэргэдэх ББНШАЗК-ын хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна.

1.18. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар зарлигийн  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, 2000 гаруй гэрэл зураг, ном, сонин сэтгүүл болон  цагдаагийн байгууллагын туг зэргээр гаргасан үзэсгэлэнг үзүүлж сонирхууллаа. Өдөрлөгийн үеэр 12 иргэний ажилласан жилийн лавлагаа гаргуулах захиалга, 15 иргэнд ажилласан жилийн лавлагааг олгож ажиллалаа.

1.19.Иргэд, алба хаагчдаас архивын лавлагаа дахин авах, хувийн хэрэгт хадгалагдаж байгаа хувийн чанартай баримт бичгээ эх хувиар нь авах талаар 41 өргөдөл ирүүлснийг бүртгэж,  хуулийн хугацаанд хариуг нь өгөв. Улирлын хугацаанд алба хаагчдын үйл ажиллагаатай холбогдолтой гомдол мэдээлэл ирээгүй болно.

1.20. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу 2019 онд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэх, хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх баримт бичгийн жагсаалтыг Төв архивын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлаж, хэрэгжилтэд хяналт танин ажиллаж байна. 

1.21. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Авлигтай тэмцэх газраас зохион байгуулсан “Авлигын эсрэг” сургалтад алба хаагч, ажилтнууд 2019 оны 03 дугаар сарын 01, 15, 25-ны өдрүүдэд хамрагдаж, “Авлигаас урьдчилан сэргийлэх мэдээллийн булан”-г байгууллагын байранд  шинээр хийж ажиллуулж байна.

1.22. Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдах “Байгууллагын архивын улсын үзлэг”-ийн бэлтгэлийг хангах талаар ЦЕГ-ын ЗУГ-ын даргаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5/31 дугаартай албан бичгээр Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад мэдээлэл, ажлын чиглэлийг хүргүүлж, дүн мэдээг нь нэгтгэж байна.

1.23. Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Ил тод байдлын мэдээллийн самбар”-ыг гаргаж байнга шинэчлэн ажиллаж байна. 

 Хоёр. Сургалт, арга зүй, нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт,

баримтын ашиглалт, сэлбэн засалтын талаар

 

2.1. Хөмрөг үүсгэгч байгууллагуудыг сургалт, арга зүйгээр хангасан талаар:

2.1.1. Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөдНийслэлийн цагдаагийн газрын дарга, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн газрын дарга нарын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 0.5 кредит цагийн сургалтыг Архивын ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн багш нартай хамтран Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг хамруулан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын байранд зохион байгууллаа. Сургалтад 51 алба хаагч, ажилтан хамрагдаж, сургалт зохион байгуулсан танилцуулгыг ЗУГ-ын даргад хүргүүлж, байгууллагын сайтад байршуулав

2.1.2. ЦЕГ-ын Төв архиваас “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад 2019 онд арга зүйн зааварчилга өгөх, сургалт явуулах график төлөвлөгөөний дагуу хөмрөг үүсгэгч 6 байгууллага /Эрүүгийн цагдаа,  Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Хэрэг бүртгэх, Тээврийн цагдаа, Санхүү, аж ахуй/-ын  архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Сүлд чуулгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу  архивын баримтын хадгалалт, хамгаалалтын байдалтай сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл хариуцсан архивч Э.Энхзолбоогийн хамт биечлэн очиж танилцан, тус тус арга зүйн зааварчилга өгсөн.

2.1.3. Хөмрөг үүсгэгч 6 байгууллага /Эрүүгийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Бүртгэл хяналтын төв, Багануур, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёр,  гуравдугаар хэлтэс/-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Баримт бичгийн стандарт, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хэрэг бүрдүүлэх, хадгаламжийн нэгжид тавигдах үндсэн шаардлага” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 291 алба хаагч хамрагдсан.

2.1.4. Хөмрөг үүсгэгч 32 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан /утас-9, цахимаар-10, биечлэн-13/-д  арга зүйн зааварчилга өгч, бүртгэлийг хөтөллөө. Мөрдөн байцаах алба, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсийн нууцын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай хариуцсан ажилтныг томилон ажиллуулж, заавар зөвлөгөө өгүүллээ

2.1.5. ЦЕГ-ын Тусгай газар, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба, Хэрэг бүртгэх алба, Бүртгэл хяналтын төв, Сүлд чуулга, Сургалтын нэгдсэн төв, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар, Эргүүл хамгаалалтын газар, Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн 05-р анги, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Булган, Баянхонгор, Увс, Сэлэнгэ, Завхан аймаг дахь цагдаагийн газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1,2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1, 2-р хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн нууц хамгаалах ажилтнуудад зааварчилга өгч, ажиллалаа. 

2.2. Нөхөн бүрдүүлэлтийн талаар:

2.2.1. Нөхөн бүрдүүлэлт, зааварчилга зөвлөгөө өгөх хуваарийн дагуу Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төв, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Сэлэнгэ, Орхон, Завхан, Дархан аймаг дахь цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс зэрэг 9 байгууллагын 278 хадгаламжийн  нэгжийг хүлээн авч нягтлан шалгаж, хадгаламжийн нэгжид  тавигдах шаардлагыг хангаагүй болон байгууллагад хадгалах 154 хадгаламжийн нэгжийг зааврчилга өгч буцааж, 124 хадгаламжийн нэгжийг бүртгэлд авч, дугаар олгон, санд байрлуулав.

2.2.2. Цагдаагийн ерөнхий газрын Төв архивт архивын баримт, бүртгэлээ шалгуулж, арга зүйн зөвлөгөө авах, нөхөн бүрдүүлэлт хийх хуваарийг ЦЕГ-ын дэргэдэх НББНШАЗК, ББНШАЗК-ын хурлуудаар хэлэлцүүлэн баталгаажуулж, хөмрөг үүсгэгч байгууллагуудад хүргүүллээ.

2.2.3. Хөмрөг үүсгэгч 14 байгууллагын 2013-2014 оны байнга хадгалах 1086, боловсон хүчний 70 жил хадгалах 15 хадгаламжийн нэгж, 770 боловсон хүчний хувийн хэргийг нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авч, нягтлан шалгаж, дугаар олгон, санд байрлуулан, баримт хүлээн авсан актыг 2 хувь үйлдэв. Баримт хүлээж авсан актын 1 хувийг үндсэн байгууллагад нь хүргүүлж, 1 хувийг хөмрөгийн хувийн хэрэгт нь баяжилтаар хийв.

2.2.4. Тусгай сангаас нөхөн бүрдүүлэлт, зааварчилга зөвлөгөө өгөх хуваарийн дагуу Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Бүртгэл хяналтын төв, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Сэлэнгэ, Орхон, Завхан, Дархан аймаг дахь цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс зэрэг 9 байгууллагын 278 хадгаламжийн нэгжийг хүлээн авч нягтлан шалгаж, хадгаламжийн нэгжид тавигдах шаардлагыг хангаагүй болон байгууллагад хадгалах 154 хадгаламжийн нэгжийг зааварчилга өгч буцааж, 124 хадгаламжийн нэгжийг бүртгэлд авч, дугаар олгон, санд байрлуулав.

2.2.5. Завхан, Дархан-Уул, Орхон аймаг дахь цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар,  Дотоодын цэргийн штаб, 809 дүгээр тусгай салбар зэрэг 8 байгууллагуудын төрийн болон албаны нууцад хамаарах баримтын жагсаалтыг нягтлан шалгаж, зааварчилга өгч буцаалаа.

 2.3. Архивын баримтын ашиглалтын талаар:

 

Архивын лавлагаа, хуулбар гаргахад баримт ашигласан талаар

 

2.3.1. Тайлангийн хугацаанд архивын лавлагаа, хуулбар гаргахад лавлагаа үйлчилгээ хариуцсан архивч нар давхардсан тоогоор 192 хөмрөгийн 195 дансны 1965 хадгаламжийн нэгжийн 496205 хуудас баримтад шүүлт хийж ашигласан байна.

2.3.2. Архивын лавлагаа гаргахад хадгаламжийн санд хадгалагдаж байгаа 286 алба хаагчийн хувийн хэрэг, ЦЕГ-ын хүний нөөцийн хэлтэс, бусад газар, хэлтсээс 139 хувийн хэрэг, бүгд 425 хувийн хэргийг ашигласан байна.

2.3.3. Гэрээт архивч нар давхардсан тоогоор 31 хөмрөгийн 33 дансны 103 хадгаламжийн нэгжийн 16905 хуудас цаасан суурьтай баримтыг ашиглаж, цахим хэлбэрт шилжүүлсэн. Улирлын хугацаанд цахим холболт, скайнердах ажил хийгдээгүй байна.

2.3.4. Уншлагын танхим /эрдэмтэн судлаачид, алба хаагчид/-аар 11 хөмрөгийн 11 дансны 234 хадгаламжийн нэгжийн 50531 хуудас баримтаас зохих судалгаа хийсэн байна.

2.3.5. Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу тус архивт хадгалагдаж байгаа 2002 оноос өмнөх хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн устгах хэргийн актад О.Цэнгэлд холбогдох баримтыг шүүж хариу тайлбарыг гаргаж, баталгаажуулан хүргүүлэв.

Тайлангийн хугацаанд лавлагаа үйлчилгээ, цахим хэлбэрт шилжүүлэх, уншлагын танхимаар үйлчлүүлэгчид давхардсан тоогоор  264 хөмрөгийн 270 дансны 2367 хадгаламжийн нэгжийн 577675 хуудас баримтад шүүлт хийж, 425 хувийн хэргийг ашигласан байна.

 

Иргэд, байгууллагад архивын үйлчилгээ үзүүлсэн талаар:

2.3.6.  “Иргэд хүлээж авах байр”-аар 545 иргэний архивын үйлчилгээ авах захиалгыг хүлээн авч, 529 иргэнд архивын лавлагаа, хуулбарыг олгож, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлж архивын үйлчилгээг нэг цэгээс үзүүлсэн байна.

2.3.7. Харилцан ажилладаг байгууллагаас 84 албан бичгээр 194  алба хаагч, ажилтнуудын архивын лавлагаа, хуулбар авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаанд нь шийдвэрлэлээ.

 

2.3.8. Архивын баримтаас хуулбар авахаар 8 байгууллага, 10 иргэнээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, 25 хөмрөгийн 25 дансны 51 хадгаламжийн нэгжийн 10729 хуудас баримтаас шүүлт хийж, 8 байгууллага 10 иргэнд 68 хуудас баримтыг хуулбарлан баталгаажуулж олгов.

Архивын үйлчилгээ үзүүлсний зардал:

 2.3.9. Лавлагаа үйлчилгээний үнэ 1.479.800 төгрөгийг Төрийн сан дахь 100900012034 тоот дансанд тушаалгаж, Санхүү аж ахуйн хэсэгтэй тооцоо хийв.

 Сэлбэн засалтын ажлын талаар:

 2.3.10. Архивын хадгаламжийн нэгдүгээр сангаас 10 хөмрөгийн 104  хадгаламжийн нэгж, 537 хуудас баримтыг архивч нар илрүүлж, хадгаламжийн нэгж тус бүрд сэлбэн засах захиалгын карт бичиж, сэлбэн засагчид хүлээлгэн өгч, урагдсан хуудсыг нөхөх, хавтсыг солих, сэтэрсэн хавтсанд цаас наах зэрэг сэлбэн засах ажлыг хийж, картын дагуу хүлээлгэн өгч, санд байрлуулсан байна.

  Албан хэрэг хөтлөлтийн талаар:

 2.3.11. Харилцан ажилладаг байгууллагууд болон цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудаас 546 албан бичиг ирүүлснийг бүртгэлд авч, хариутай 202 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 335 албан бичигт дугаар олгож, 241 шууданг хүргэж ажиллалаа.

 2.3.12. Тусгай санд 83 албан бичгийг хүлээн авч, бүртгэн, 33 албан бичигт дугаар олгон, 44 байгуулллагад тусгай шууданг хүргүүлэв.

Гурав.  Түүх судлалын ажлын талаар: 

3.1. “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Цагдаагийн байгууллагын түүхэн замнал” сэдвээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад мэдээлэл хүргэх хүсэлтийг НЦГ-ын даргад  тавьж, хуваарийг  гаргуулав.

“Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд баталсан хуваарийн дагуу Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 50, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 150, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн 80, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 70, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 60, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 40, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 50, Эрүүлжүүлэх, саатуулах төвийн 35, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 40, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 110, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 27 нийт 712 алба хаагчдад “Цагдаагийн байгууллагын түүхэн замнал” сэдвээр мэдээлэл хийлээ.

3.2. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Ховд аймаг дахь цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан бичгийн дагуу хадгаламжийн 2 дугаар сангаас 16 хөмрөгийн 14  дансны  240  хадгаламжийн нэгжийн 53.809  хуудас баримтаас шүүлт хийж,  Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтэц, зохион байгуулалттай холбоотой 7 хуудас, ЭЦА-ны холбогдолтой 89 хуудас, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн түүхтэй холбоотой 82 хуудас, бүгд 178 хуудас материалыг скайнердаж, файлаар хүргүүллээ.

3.3. ЭЦА-ны даргаар 1936-1980 онуудад ажиллаж байсан 12 албан тушаалтны архивын лавлагааг Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын газраас хуулбарлан авлаа.

3.4. Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой угтах ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны түүхтэй холбогдох мэдээ, мэдээлэл, түүхэн зураг, лавлагаа авах хүсэлтийг Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт хүргүүлж, холбогдох  5 хуудас материалыг хуулбарлан авлаа.

3.5. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ЭЦА-ны даргаар ажиллаж байсан бригадын генерал М.Ганхүү, А.Дулаанжаргал, хошууч генерал Д.Сандаг-Очир, М.Ганболд, цагдаагийн хурандаа Б.Тулгатогоо, Ц.Батмөнх, З.Төрмандах, О.Шагдарсүрэн, А.Думбурайн гуайн хүү Д.Мягмарцэрэн нартай уулзаж, ярилцлага хийж, холбогдох материалыг хуулбарлан авлаа.

3.6. Монголын цагдаагийн байгууллагын түүхийн зарим баримт бичгүүдийг эмхэтгэж, цахимд шивэх ажлын хүрээнд Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороо, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны тогтоол, НАХЯ-ны сайдын тушаал, Улсын Бага Хурлын тогтоол, Ардын цагдан сэргийлэх сэтгүүлээс нийт 64 тогтоол, бүгд  234 хуудас материалыг цахимд шивж буулгалаа.

3.7. Мэдээлэл лавлагааны сангийн  номын санд хадгалагдаж буй “Хууль эрх зүйн” 187ш акт, Дотоодын цэргийн холбогдолтой хууль эрх зүйн 26, нийт 213 ширхэг баримтыг  тоолж” товъёогжуулсан.

 Цагдаагийн байгууллагын түүхийг сурталчлах ажлын хүрээнд

            3.8. Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы “Гэрэл зураг түүх өгүүлнэ” буланд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар нүүрт Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад” “Жагсаалын үзлэг”,  Залуу нас” сонины 2019 оны эхний дугаарын 7 дугаар нүүрэнд “Дуурсах алдарын эзэн” гавьяат хуульч Р.Доржпаламын тухай, Хилийн цэргийн “Эх орны манаа” сонинд “Хилэн хар морьтой Үржингийн Жамбадагва” нийтлэлийг, Цагдаа сэтгүүлийн 2019 оны нэгдүгээр улирлын “Түүх –архив” буланд Эрүүгийн цагдаагийн албаны анхны дарга Цэвээний Галтын “Намт

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Бидний тухай

  • Vertical menu

  • Vertical menu1

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна