/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ТӨВ АРХИВЫН 2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай, Архивын тухай хуулиуд, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж, сарын хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар

1.1. Төв архивын 2019 оны 01 дүгээр сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ЗУГ-ын даргаар батлууллаа.

1.2. Төв архивын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг гарган ЗУГ-ын даргаар батлууллаа.

1.3. Төв архивын даргын дэргэдэх зөвлөлийн 01 дүгээр хурлыг зохион байгуулж, алба хаагч, ажилтнуудын 2018 оны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэж, 2019 оны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулж, алба хаагч, ажилтнуудад үүрэг даалгавар, ажлын чиглэл өгч ажилласан.

1.4. Анхан шатны архивуудын 2018 оны үйл ажиллагааны дүнгийн тухай танилцуулга, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлэх мэдээллийн төслийг боловсруулж хүргүүлэв.

1.5. ЦЕГ-ын дэргэдэх НББНШАЗК-ын 2019 оны 01, 02 дугаар хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хурлыг зохион байгууллаа.

1.6. Төрийн болон албаны нууцын хадгалалт хамгаалалтын чиглэлээр хийсэн ажлын мэдээллийг бэлтгэж,Төрийн нууцын хэлтэст хүргүүлэв.

1.7. Тус архивын үндсэн  үйл ажиллагааны тайлан, мэдээг гаргаж, АЕГ-т хүргүүллээ.

1.8. Тус архиваас Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад 2019 онд арга зүйн зааварчилга өгөх, сургалт явуулах график төлөвлөгөөг гарган Захиргааны удирдлагын газрын даргаар батлууллаа.

1.9. ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу Авлигын эсрэг сургалтад хамрагдах алба хаагчийн мэдээллийг гаргаж хүргүүлэв.

1.10. Алба хаагчдын ХАСХОМ-ийг бөглөж АБХ-т хүргүүллээ.

1.11. Төв архивын даргын 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг гарган Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлсэн.

1.12.  Тус архивын ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ болон төрийн албан хаагчийн анкетыг Хүний нөөцийн хэлтэст хүргүүллээ.

1.13.  ЦЕГ-ын дэргэдэх ББНШАЗК-ын 6 дугаар хурлын бэлтгэлийг хангаж, зохион байгуулан 8 байгууллагын 25 бүртгэл, 3 устгах хэргийн актыг хэлэлцүүлж, хурлаар хэлэлцүүлсэн бүртгэл, актыг баталгаажуулахаар тухайн байгууллагуудад нь албан бичгээр буцаалаа.

1.14.  ЦЕГ-ын дэргэдэх НББНШАЗК-ын 2018 онд хийсэн ажлын талаарх танилцуулгыг ЦЕГ-ын даргад, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нарт хүргүүлэх мэдээлэл, ажлын чиглэлийг НББНШАЗК-ын хурлын дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваад тус тус хүргүүлсэн.

1.15.  Арга зүйн зөвлөлийн 1 дүгээр хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж, 3 байгууллагын 15 бүртгэл, 2933 хадгаламжийн нэгжийг хэлэлцүүллээ.

1.16.  Байгууллагын нууцлал, аюулгүй байдлыг хангах болон Сахилга ёс зүйн зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөг боловсруулж баталлаа.

1.17.  Цагдаагийн ерөнхий газар болон Захиргааны удирдлагын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тус архиваас тусгуулах саналыг Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэв.

1.18.  Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах саналыг Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүллээ.

1.19.  Цахимжуулалт хариуцсан гэрээт ажилтныг томилуулах талаар удирдлагын шийдвэр гаргуулахаар ХНХ-т холбогдох баримт бичгийг хүргүүлж, Б.Нандинцэцэгийг томилууллаа.

1.20.  Тус архивын үндсэн  үйл ажиллагааны тайлан, мэдээг гаргаж, Архивын ерөнхий газарт хүргүүллээ.

1.21.  АЕГ-ын дэргэдэх сургалтын төвд 2019 онд архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны мэдлэг олгох болон мэргэшүүлэх сургалтад хамрагдах алба хаагчдын захиалгыг нэгтгэж АЕГ-т, сургалтад хамруулах талаар шийдвэр гаргуулахаар ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст тушаалын төслийг хүргүүлж, шийдвэр гаргууллаа.

1.22.  ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу Авлигын эсрэг сургалтад хамрагдах алба хаагчийн мэдээллийг гаргаж хүргүүлэв.

 Хоёр. Сургалт, арга зүй, нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, баримтын ашиглалт, сэлбэн засалтын талаар

2.1. Сургалт, зааварчлага, арга зүйн талаар:

2.1.1. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2019.01.14-ний өдөр тус цагдаагийн хэлтэст очиж, “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хэрэг бүрдүүлэх”, “Хадгаламжийн нэгжид тавигдах үндсэн шаардлага” сэдвүүдээр 2 цагийн хичээл орлоо. Сургалтад 70 алба хаагч хамрагдсан.

2.1.2. Хэрэг бүртгэх, Тээврийн цагдаа, Мөрдөн байцаах албадаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус албадад очиж архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зааварчилга өглөө.

2.1.3. Хөмрөг үүсгэгч 24 байгууллагын нууц хамгаалах ажилтнуудад зааварчилга өгч, тэмдэглэл хөтөлсөн.

2.1.4. Хөмрөг үүсгэгч 8 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан /утас-2, цахимаар-2, биечлэн-4/-д  арга зүйн зааварчилга өгч, бүртгэлийг хөтөллөө.

2.1.5. Хөмрөг үүсгэгч 2 байгууллагын баримтын бүртгэлийг хянаж, арга зүйн зөвлөлийн 1 дүгээр хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд тусгалаа.

2.2. Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын талаар:

2.2.1. Санхүү, аж ахуйн алба, Бүртгэл хяналтын төв, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс зэрэг хөмрөг үүсгэгч 4 байгууллагын байнга хадгалах 85 ХН, 70 жил хадгалах 2 ХН, боловсон хүчний 13 хувийн хэргийг хүлээн авч, нягтлан шалгаж, дугаар олгон хадгаламжийн санд байрлуулан, баримт хүлээн авсан актыг бичиж хүргүүлэв.

2.2.2. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 18 хадгаламжийн нэгжийг нягтлан шалган, бүртгэлд авч, дугаар олгон санд байрлуулсан.

2.2.3. Тээврийн цагдаагийн албанаас 12, Бүртгэл хяналтын төвөөс 5, Орхон аймаг дахь цагдаагийн газраас 7 хадгаламжийн нэгжийг хянуулахаар ирүүлсэнийг нягтлан шалгаж, нууц хариуцсан ажилтан нарт заавар, зөвлөгөөг өглөө.

 2.3.Архивын баримтын ашиглалтын талаар:

 2.3.1. Архивын үйлчилгээ авахаар захиалга хүсэлтээ ирүүлсэн байгууллага, иргэдийн талаар:

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагаас 30 албан бичгээр 50 ажилтны, “Иргэд хүлээж авах байр”-аар 200 иргэн, алба хаагч, ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авах хүсэлт, захиалгыг ирүүлсэн байна.

Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг дахин авах, алдаатай гаргасан лавлагааг дахин гаргуулж авах тодорхойлолт авах болон хадгаламжийн санд хадгалагдаж  байгаа хувийн хэргээс хувийн эд зүйлийг авах талаар 1, тушаалын хуулбар авахаар албан бичгээр 3, өргөдлөөр 1, захиалгаар 1  өргөдөл  тус тус ирсэн.

Иргэд байгууллагаас архивын үйлчилгээний талаар өргөдөл, гомдол, хүсэлт гаргаагүй.

2.3.2.Иргэд байгууллагад архивын үйлчилгээ үзүүлсэн талаар:

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас 30 албан бичгээр ирүүлсэн 50 ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг,

Иргэд хүлээн авах байраар архивын үйлчилгээ авахаар ирсэн 200 иргэн, алба хаагчийн захиалгыг хүлээн авч, 191 лавлагаа гаргаж, 2 тушаалын хуулбар, 7 захиалгын хуудас цуцлагдаж, 207 иргэн, алба хаагчид архивын лавлагаа, хуулбар, архивын тодорхойлолтыг нэг цэгээс олголоо.

Иргэд байгууллагаас 25 өргөдлийг хүлээн авч, хуулийн хугацаанд хариуг нь өгч шийдвэрлэсэн байна.

Хөмрөг үүсгэгч 3 байгуулагаас алба хаагч, ажилтнуудын боловсон хүчний хувийг хэргийг түр шилжүүлэн авахаар захиалгыг албан бичгээр хүргүүлэв.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс 52 боловсон хүчний хувийг хэргийг татан авч ашигласан байна.

Нийт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагууд болон иргэдээс архивын лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт гаргуулахаар албан бичгээр 28, захиалгаар 183, өргөдлөөр 18, нийт 229 иргэн алба хаагчдын лавлагаа тодорхойлолтыг гаргаж, олголоо. 

2.3.2. Баримт ашиглалтын талаар:

Архивын үйлчилгээ үзүүлэхэд архивч нарт:

Лавлагаа гаргахад давхардсан тоогоор 49 хөмрөгийн 514 хадгаламжийн нэгжийн 134595 хуудас баримтыг,

Тусгай сангаас 5 хөмрөгийн 54 хадгаламжийн нэгжийн 5441 хуудас баримтыг,

Эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны санд баяжилт, судалгаа хийх зорилгоор 1 хөмрөгийн 5 хадгаламжийн нэгжийн 1190 хуудас баримтыг,

Нягтлан шалгалтанд зориулж 1 хөмрөгийн 9 хадгаламжийн нэгжийн 2115 хуудас баримтыг,

Уншлагын танхимаар үйлчлүүлэх 2 хүсэлт хүлээн авч, үйлчлүүлэгчдэд 7 хөмрөгийн 172 хадгаламжийн нэгжийн 36814 хуудас баримтыг,

Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор гэрээт архивч нарт 10 хөмрөгийн, 10 дансны, 172 хадгаламжийн нэгжийн 36814 хуудас баримтыг тус тус ашиглуулсан.

Нийт 82 хөмрөгийн 771 хадгаламжийн нэгжийн 188220 хуудас баримт, архивын 2 дугаар сангаас 11 хөмрөгийн 137 хадгаламжийн нэгжийн 20226 хуудас баримтыг, ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 806 нийт 1396 боловсон хүчний хувийн хэргийг татан авч ашиглав.

2.3.3. Архивын үйлчилгээ үзүүлсний зардал:

Лавлагаа үйлчилгээний үнэ 653500 төгрөгийг Төрийн сан дахь 100900012034 тоот дансанд тушаалгаж, Санхүү аж ахуйн хэсэгтэй тооцоо хийв.

2.3.4. Сэлбэн засалтын ажлын талаар:

Архивын хадгаламжийн нэгдүгээр сангаас 11 хөмрөгийн 23  хадгаламжийн нэгж, 63 хуудас баримтыг архивч нар илрүүлж, хадгаламжийн нэгж тус бүрд сэлбэн засах захиалгын карт бичиж, сэлбэн засагчид хүлээлгэн өгч, урагдсан хуудсыг нөхөх, хавтсыг солих, сэтэрсэн хавтсанд цаас наах зэрэг сэлбэн засах ажлыг хийж, картын дагуу хүлээлгэн өгч, санд байрлуулсан байна.

2.3.5. Албан хэрэг хөтлөлтийн талаар

Харилцан ажилладаг байгууллагууд болон цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудаас 200 албан бичиг ирүүлснийг бүртгэлд авч, хариутай 47 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 90 албан бичигт дугаар олгож, 79 шууданг хүргэж ажиллалаа.

Тусгай сангаас 10 албан бичигт дугаар олгож, 60 албан бичиг хүлээн авч, 21 байгууллагад тусгай шууданг хүргэж, 5 хөмрөгийн 54 хадгаламжийн нэгжийн 5441 хуудас баримтыг лавлагаа гаргахад ашиглуулсан байна.

2.4. Түүх судлалын ажлын талаар: 

Монголын цагдаагийн байгууллагаас төрөн гарсан гавьяат хуульчдын номыг хэвлэхэд бэлэн болгож, яруу найрагч Б.Ичинхорлоогоор номын “Өмнөтгөл үг”-ийг бичүүлж, Монгол Улсын гавьяат хуульч Д.Алтангэрэлтэй уулзалт ярилцлага хийж, гавьяатын үнэмлэх, холбогдох материал, 10ш гэрэл зургийг хуулбарлан авсан. Мөн ном хэвлүүлэх ажлын хүрээнд “Сэлэнгэ”, “Соёмбо”, “Эдмон” пресс хэвлэлийн компаниудаас үнийн судалгаа хийж, ISBN код авсан.

“Түүх судлалын сектор”-ын 2018 оны үйл ажиллагааны явцад үүссэн эрх зүйн баримт бичгийг хадгаламжийн нэгж болгон үдэж, хавтаслаж хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон.

Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газраас ирүүлсэн 2019.01.15-ны өдөр ирүүлсэн 11/280 , Ховд аймаг дахь цагдаагийн газраас 2019.01.04-ний өдөр ирүүлсэн 49-4/38, НЦГ-аас 2019.01.14-ний өдөр ирүүлсэн 306-3/50, Мөрдөн байцаах албаны 2019.01.15-ны өдрийн 11/280 дугаартай албан бичиг мөн лавлагаа гаргахад хадгаламжийн 2 дугаар сангаас нийт 9 хөмрөгийн 7 дансны 175 хадгаламжийн нэгжийн 37729 хуудас баримтаас шүүлт хийж, Мөрдөн байцаах албаны 2019.01.15-ны өдөр ирүүлсэн 11/280 дугаартай албан бичгийн хүсэлтийн дагуу 6 хуудас материалыг хуулбарлан өгсөн.

Монголын цагдаагийн байгууллагын түүхийн зарим баримт бичгүүдийг эмхэтгэж, цахимд шивэх ажлын хүрээнд Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороо, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, НАХЯ-ны сайдын, Улсын бага хурлын, Ардын цагдан сэргийлэх сэтгүүлээс 64 тогтоол   63 хуудас материалыг цахимд шивж буулгасан.

Мэдээлэл лавлагааны сангийн “Хууль эрх зүйн” 187ш акт, Дотоодын цэргийн штабаас эрхлэн гаргасан хууль эрх зүйн 26 нийт 213ш баримтыг товъёогжуулсан.

“Цагдаа танд баярлалаа” үйл ажиллагааны хүрээнд архивын ажилтан, алба хаагчдад иргэдээс ирүүлсэн талархлын талаарх мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд албан тоотоор хүргүүлсэн.

“Монголын цагдаагийн гавьяат хуульчид” номыг хэвлүүлэх зардлын саналаа ЦЕГ-ын ЗУГ-т хүргүүлсэн боловч, ашиг сонирхлын зөрчилийн тухай хуулийн заалттай нийцэхгүй тухай хариу ирүүлсэн тул эхийг бэлтгэж, хуулийн заалттай хэрхэн зөрчилдөж байгаа эсэхийг тодруулж өгөх талаар албан тоотоор Дотоод аюулгүй байдлын хэлтэст хүргүүллээ.

 Цагдаагийн байгууллагын түүхийг сурталчлах ажлын хүрээнд

Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы “Гэрэл зураг түүх өгүүлнэ” буланд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар нүүрт Цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад” сэдэвт зургийг тайлбарын хамт нийтлүүлсэн.

Залуу нас сонины 2019 оны эхний дугаарын 7 дугаар нүүрэнд “Дуурсах алдарын эзэн” гавьяат хуульч Р.Доржпаламын тухай нийтлэлийг гаргасан.

Уншлагын танхим

2 иргэнийг хүлээн авч үйлчилж хадгаламжийн 2 дугаар сангаас 5 хөмрөгийн 4 дансны 137 хадгаламжийн нэгжийн 29231  хуудас баримтыг ашиглуулсан.

Гурав. Төв архивын алба хаагч, ажилтнуудтай явуулсан сургалт, соён гэгээрүүлэх, биеийн тамирын ажлын талаар:

Албаны сургалтын 1 дүгээр сарын төлөвлөгөөний дагуу “Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гадаадын иргэнтэй харилцах” ЦБҮАЖ /код-232/ сэдвээр зааварлагч-арга зүйч, “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль”-иар түүх судлалын секторын эрхлэгч, Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн талаар Дотоод ажил, хууль тогтоомжийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Жавхлантөгс, “Төрийн болон албан нууцыг хамгаалах журам”-аар Тусгай сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Т.Оюунзул нар тус тус сургалтыг зохион байгуулж явууллаа.

Алба хаагч, ажилтнуудад явуулах Соёл, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд “Цаг үеийн нөхцөл байдал”-ын талаар дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, “Цаасны үүсэл, хөгжил” сэдвээр Түүх судлалын секторын судлаач З.Мөнхзул, “Битүүлэх, золгох ёсон” сэдвээр Түүх судллалын секторын эрхлэгч Д.Нэргүй, “Эрдэнэс таван толгой” ХК-ны хувьцааны талаар тус компанийн ажилтан н.Батболд нар алба хаагч, ажилтнуудад мэдээлэл хийсэн.

Соёл, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндэсний төв архивын “Кино, гэрэл зураг, дуу авианы архив”-ын үйл ажиллагаатай алба хаагч, ажилтнууд үзэж танилцлаа. Мөн АХА тэмцээнийг зохион байгуулж, үйлчлэгч Д.Уранчимэг түрүүллээ.

Хүч спорт хорооны хуваарийн дагуу тус хорооны зааланд 2 удаа алба хаагч ажилтнууд биеийн тамир, спортоор хичээллэсэн.

“Монос” ХХК-аас зохион байгуулж буй хүчилтөрөгчийн коктейлоор үйлчлэх аянд алба хаагч, ажилтнууд 3 өдөр хамрагдлаа.

 Гурав. Сахилга, ёс зүй, хяналт шалгалтын ажлын талаар:

3.1. Байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд өдөр бүр “Дотоод аюулгүй байдлыг хангах жижүүр”-ийг хуваарийн дагуу томилон ажиллуулж, нөхцөл байдлын мэдээ, танилцуулгатай өдөр бүр биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч, тогтмол хяналт тавьж ажиллалаа.

3.2. Төв архивын “Сахилга ёс зүйн зөвлөл”-ийн 2019 оны 01 дүгээр хурлыг зохион байгуулж ажиллалаа.

3.3. Байгууллагын нууцлал-аюулгүй байдлын шалгалтын удирдамжийг боловсруулж, баталгаажуулан, удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шалгалтыг явуулж, алба хаагч, ажилтнуудад мэдээлэл, заавар, чиглэл өгч ажилласан.

 Тав. Бусад ажлын талаар:

5.1. Архив, аж ахуйн өдөрлөгийг 2019 оны 01 дүгээр сарын 04, 18-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 1028 мкв талбайд цэвэрлэгээ үйлчилгээ болон сангийн тавиуруудад засвар үйлчилгээ хийж ажилллаа.

5.2. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар захирамжийн дагуу тус архивын алба хаагч, ажилтнууд 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нийт 1025 мкв талбайн их цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.

5.3. Байгууллагын 2019 оны 01 дүгээр сарын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 37 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн 92 хувьтай хэрэгжүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Бидний тухай

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна