Увс аймагт бүсчилсэн сургалт зохион байгуулав
Увс аймагт бүсчилсэн сургалт зохион байгуулав
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, Увс аймгийн Засаг дарга нарын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 1.5 кредит цагийн бүсчилсэн сургалтыг Увс аймгийн цагдаагийн газрын байрлалд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай баруун бүсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчдад зохион байгууллаа. Сургалтад Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Тосонцэнгэл, Ховд аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 12 алба хаагч, ажилтнууд хамрагдаж, сургалтын ирц 100 хувьтай байлаа.