Дархан-Уул аймагт бүсчилсэн сургалт зохион байгуулав
Дархан-Уул аймагт бүсчилсэн сургалт зохион байгуулав
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 1.5 кредит цагийн бүсчилсэн сургалтыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын байрлалд 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс 3 хоногийн хугацаатай Төв болон хангайн бүсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчдад зохион байгууллаа. Сургалтад Төв, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 12 алба хаагч, ажилтнууд хамрагдлаа.