Төв архивын 2018 оны ажлын тайлан
Төв архивын 2018 оны жилийн эцсийн
үйл ажиллагааны тайлан
Цагдаагийн албаны тухай болон Архивын тухай хуулиуд, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын дүрэм, үйл ажиллагааны журмуудыг удирдлага болгон ажиллаж, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд чиглүүлэн 2018 оны ажлаа хагас жил, улирал, сар, 7 хоногоор төлөвлөн ажиллаж, жилийн хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаар
1.1. Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтуудыг ханган биелүүлэх зорилгоор архивын 2018 оны үйл ажиллагааны 81 заалттай төлөвлөгөөг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар батлуулан, үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжилтийг ханган ажиллаж, төлөвлөгөөний биелэлтийг хагас жил, жилээр гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүлэн удирдамж чиглэл авч ажиллалаа.
1.2. Архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийн болон байгууллагын үйл ажиллагааны тайлан, хадгаламжийн санд хадгалагдаж байгаа баримтын судалгааг 2017 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар тус тус гарган, Архивын ерөнхий газарт хүргүүлсэн. Хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр 2017 онд А үнэлгээтэй шалгагдаж, Төрийн архивуудаас улсын хэмжээнд 2 дугаар байранд шалгарч, Батламж үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
1.3. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргатай 2018 онд нэгжийн менежерийн байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн, архивын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хамт Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүллээ. Алба хаагчдын 2018 онд нэгжийн менежертэй байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэж, архивын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хувийн хэрэгт баяжилт хийлгүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүллээ.
1.4. Төв архивын 2018 оны 06 дугаар сар, 02 дугаар улирал, эхний хагас жилийн тайлан, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний архивт холбогдох заалтын 2018 оны биелэлтийг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст файлаар болон цаасаар хүргүүлсэн.
1.5. Сар бүр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад танилцуулж баталгаажуулан, биелэлт үр дүнг 7 хоног бүр гаргаж, алба хаагч, ажилтнуудад тухай бүр нь танилцуулж, алба хаагч, ажилтнуудын ажлын дүнг ЦБҮАЖ / код-111/-д заасны дагуу сар бүр дүгнэн ажиллаж байна. 2018 онд үр дүнгийн үнэлгээг харгалзан 3 алба хаагчийн цалингийн 20 хувиар, 2 алба хаагчийг 10 хувиар шагнах, 3 алба хаагчийн нэг сарын цалинг 20 хувь хасах саналыг удирдлагад хүргүүлж, шийдвэрлүүлсэн.
1.6. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд хяналтанд авч, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтын дагуу биелэлтүүдийг гарган холбогдох нэгжүүдэд хүргүүлэн ажиллалаа.
1.7. Төв архивын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг 19 удаа зохион байгуулж, хурлын тэмдэглэлийг албажуулаад байна.
1.8. Архивын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад анхан шатны мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтад хамруулах тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны б/67 дугаар тушаалын хэрэгжилтийн биелэлтийг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад албан бичгээр хүргүүллээ.
1.9. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа ажлын явц, гүйцэтгэлд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтсээр аудит хийлгүүлж, дүгнэлтэд заагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, биелэлтийг нь гарган Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтэст хүргүүлсэн.
1.10. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөх ЦБҮАЖ /код-120/”-ын зарим заалтад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст хүргүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/170 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж, мөрдөн ажиллаж байна.
1.11. Архивын тухай хуулийн 8.1.1 дэх заалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах” /код-240/-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх "Иргэний Зөвлөл"-тэй хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулж, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа, урамшуулалт эргүүлээр ажилладаг хүмүүст цагдаагийн байгууллагын түүхэн замналын талаар мэдээлэл хийж ажиллаж байна.
1.12. Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулах үед Төв архивын аюулгүй байдлыг хангах хариуцлагатай эргүүл, хариуцлагатай эргүүлийн туслахаар ажиллах 7 алба хаагчдын хуваарийг Төв архивын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/29 дүгээр тушаалын хавсралтаар томилон, ажиллах журмыг тодотгож, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
1.13. Архивын алба хаагчдын түргэн цугларалт дохиогоор ажиллах схем зураглал болон гэрийн хаяг, холбогдох утасны дугаарт тодотгол хийлээ.
1.14. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр зохион байгуулсан Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед “Эмнэлэгийн бүлэг”-т ажиллах дадлага сургуулилтад архивын алба хаагч нар хамрагдлаа.
1.15. Архивын ерөнхий газраас 2018 оны 07 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “Улсын хяналтын байцаагч нарын зөвлөгөөн”-д архивын дарга болон зааварлагч арга зүйч нар оролцлоо. Зөвлөгөөнөөр Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч нарын ажлын үр дүн, цаашдын зорилт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх талаар санал солилцож, холбогдох эрх зүйн актуудад тусгуулав.
1.16. Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаас 2018 оны 5/211 дугаар албан бичгээр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой” ирүүлсэн ажлын чиглэлийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж, үр дүнг тооцохоор архивын даргын 2018 оны А/30 дугаар тушаал гаргаж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тус тус гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллалаа.
1.17. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 69 дүгээр тушаалын 3, 4 дүгээр хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнүүлэн авч, биелэлтийг нэгтгэн шаардлага хангаагүй 8 байгууллагад албан бичиг хүргүүлж, байгууллагын архивын ажлын үндсэн заавар болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангасан 13 байгууллагуудад анхан шатны архивын “Гэрчилгээ” олгохоор шийдвэрлэж, Төв архивын даргын 2018 оны А/31 дүгээр тушаалаар баталгаажуулан, гэрчилгээг олгов.
1.18. Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.1.16-д заасан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хувийн хэргийн баяжилт, хадгалалт, хамгаалалтыг шалгаж, зааварчилга зөвлөмж өгөх” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулга, саналыг бичиж, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, хамтран ажиллаж байна.
1.19. Архивын баримтын хадгалалтыг сайжруулах, эх баримтыг ашиглалтаас чөлөөлөх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын 2009-2013 оны захирамжлалын баримт бичигт ашиглалтын хувь буюу нөөц хөмрөг үйлдэх ажлын хэсгийг Төв архивын даргын 2018 оны А/21 тушаалаар байгуулж, нийт 64 хадгаламжийн нэгжийг хуулбарлан, үзэж хавтаслаж, бүртгэл үйлдэж, дугаар олгон санд байрлуулав.
1.20. Төв архивын даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/27 дугаар тушаалаар тус архивын хадгаламжийн хоёрдугаар санд хадгалагдаж байгаа баримтад тооллого хийх тухай ажлыг хэсгийг байгуулж, 77 хөмрөгийн 2 дансны 15489 хадгаламжийн нэгжийг данс бүртгэлтэй тулгаж, тооллогыг явуулж, дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулгаар хүргүүлэв.
1.21. Архивын байрны цахилгаан, шугам сүлжээ, усны хоолойд үзлэг шалгалт хийж, засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн тооцоо судалгааг гаргаж, зардлын асуудлыг шийдвэрлүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанд хүргүүллээ.
1.22. Иргэд, алба хаагчдаас гаргасан 251 өргөдлийг хүлээн авч, хуулийн хугацаанд хариуг нь өгч ажиллав.
1.23. Архивын даргын 2018 оны Б/06 дугаар тушаалаар “Архивын үйлчилгээний лавлах мэдээллийн нэгдсэн сан”-г үүсгэх ажлын хүрээнд тус архиваас шаардлагатай судалгаа, хөмрөгийн талаарх мэдээллийг өгөх ажилтнаар хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл хариуцсан архивч Э.Энхзолбоог томилж АЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай мэдээлэл солилцон ажиллуулж байна.
1.24. Архивын ерөнхий газрын “Төрийн архивуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн тайлан”-д тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв архивын 2018 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ-үнэлгээ хийсэн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, ЦЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний нэгжээр хяналт шинжилгээ хийлгэж, АЕГ-т хугацаанд нь хүргүүлж, биелэлт, үр дүнг нь тооцуулав.
1.25. Алба хаагч, ажилтнуудын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг нэг бүрчлэн танилцуулж, шалгуур шаардлагыг хангаж ажиллах талаар баталгаа гаргуулан авч, гарын үсэг зурууллаа.
1.26. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 265/72 хамтарсан тушаалаар баталсан “Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлэх шалгалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж, шалгалтанд алба хаагчид бүрэн хамрагдлаа.
1.27. Архивын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа гэрээт операторууд хадгаламжийн санд хадгалагдаж байгаа 2 хөмрөгийн 2 дансны 12 хадгаламжийн нэгжийн 16059 хуудас материал цахим шивэлт хийсэн байна. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулсан талаарх 2018 оны 09 дүгээр сар, 03 дугаар улирлын мэдээг Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтэст тус тус хүргүүлсэн.
1.28. Архивчдын ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэх ажлын хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, нэрт түүхчид, академчид зэрэг эрдэмтэн мэргэдтэй уулзаж, ярилцлага хийж “Архив бүтэн байхдаа хүчтэй” номыг гаргаж, алба хаагчдад судлуулж байна.
1.29. ЦЕГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/244 дүгээр тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад “Архив, албан хэрэг” сэдэвт аяныг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулан явуулж, аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтийг авч нэгтгэн, дүнгийн танилцуулгыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23/2145 тоот албан бичгээр ЦЕГ-ын даргад хүргүүллээ.
1.30. Архивын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан, алба хаагчдаас 2018 оны “Он цагийн түүхийн гэрч ажилтан”-г шалгаруулах тухай хэлэлцэж, ЦБҮАЖ /код-925/- “Алба хаагчдыг шагнах”-д заасны дагуу Төв архивын зааварлагч, арга зүйч Ц.Баттунгалагийг шалгаруулж, “Он цагийн түүхийн гэрч” өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшууллаа.
1.31. Архивын алба хаагчдын дунд тэдний албаны мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Чадварлаг архивч-2018” тэмцээнийг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 6 төрлөөр явуулж, тэмцээний тэргүүн байранд Төв архивын хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл хариуцсан архивч Э.Энхзолбоо шалгарч “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
1.32. Удирдах дээд шатны байгууллагаас ирүүлсэн удирдлагын баримт бичгүүдийг архивын алба хаагч, ажилтнуудад биечлэн танилцуулж, танилцуулсан тухай бүртгэл хөтөлж, биелэлт үр дүнг нь тухай бүрт нь гаргаж, бүртгэлээр хяналт тавьж ажиллав.
Хоёр. Сургалт, арга зүй, нөхөн бүрдүүлэлт, баримтын ашиглалт, сэлбэн засалтын талаар
2.1. Сургалт, зааварчлага, арга зүйн талаар:
2.1.1. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас Архивын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвд “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зориулан анхан шатны мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалт”-д хамрагдах алба хаагч, ажилтнуудын судалгааг нэгтгэн авч, удирдлагад танилцуулан, ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар сургалтад 36 алба хаагчийг хамруулах шийдвэр гаргуулан, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Сургалтын хуваарийн дагуу анхан шатны сургалтад 10 албан хаагч хамрагдахаас 3 алба хаагч хамрагдаж, 2 алба хаагч ажлын байраа өөрчилж, 1 алба хаагч төлбөрийн асуудал шийдэгдээгүйгээс сургалтад хамрагдаагүй, 4 алба хаагч сургалтын хугацааг түр хугацаагаар хойшлуулж, 9, 10 сарын сургалтад хамрагдсан. Мөн мэргэшүүлэх сургалтад 5 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор 25 албан хаагч хамрагдахаас 19 алба хаагч хамрагдсан. Сургалтад 36 алба хаагч хамрагдахаас 27 алба хаагч хамрагдаж, хэрэгжилт 75,0 хувьтай байна.
2.1.2. “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Архив, албан хэрэг хөтлөх /код-120/ журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад 2018 онд арга зүйн зааварчилга өгөх, сургалт явуулах график төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” сэргээн засах сувилал, Замын цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Хэрэг бүртгэх алба, Мөрдөн байцаах алба, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Автобааз, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс зэрэг 13 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөмж өгч, улсын байцаагчийн зааварчлагыг хүргүүлэв.
2.1.3. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга нарын хамтран баталсан “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 0.5 кредит цагийн сургалтын хөтөлбөрийн дагуу Архивын ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн багш нартай хамтран Нийслэл дэх дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг хамруулан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн байранд зохион байгуулан явуулж, сургалтад хамрагдсан 31 алба хаагч нарт гэрчилгээ олгосон.
2.1.4. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар батлагдсан төлөвлөгөө болон байгууллагаас ирүүлсэн хүсэлт “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт аяны дагуу хөмрөг үүсгэгч 18 байгууллага /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Төмөрзам дахь цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Автобааз, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Дотоодын цэргийн 05, 805, 809 дүгээр анги, салбар, НЦГ-ын Эрүүлжүүлэх саатуулах төв, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сүүж-Уул сувилал, Сүлд чуулга, Хэрэг бүртгэх алба/-ын 330 алба хаагч, ажилтанд “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Архив, албан хэрэг хөтлөх /код-120/ журам”-аар сургалт зохион байгуулсан.
2.1.5. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга нарын хамтран баталсан “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 0.5 кредит цагийн сургалтын хөтөлбөрийн дагуу Архивын ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн багш нартай хамтран Нийслэл дэх дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг хамруулан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн байранд сургалтыг зохион байгуулан явуулав. Сургалтын төгсгөлд сургалтад хамрагдсан 31 алба хаагч нарт гэрчилгээ олгов.
2.1.6. Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, Дорноговь, Дархан-Уул, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хамтран баталсан “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 1.5 кредит цагийн бүсчилсэн сургалт зохион байгуулах хөтөлбөрийн дагуу дээрх аймгуудын цагдаагийн газрын байрлалд 2018 оны 04, 06, 10 дугаар саруудад тус бүр 3 хоногийн хугацаатай зохион байгуулан явууллаа. Дорноговь аймагт зохион байгуулагдсан сургалтад Хэнтий, Дундговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд дэх цагдаагийн газар, хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 14, Дархан-Уул аймагт хангайн болон төвийн бүсийн Сэлэнгэ, Орхон, Төв, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын 12, Увс аймагт баруун бүсийн Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Тосонцэнгэл, Ховд аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 12 алба хаагч, ажилтнуудыг тус тус хамруулан 3 удаа зохион байгуулж, 22 байгууллагын 38 алба хаагч, ажилтнуудыг хамруулж, гэрчилгээ олголоо.
2.1.7. 2018 онд 13 байгууллагад арга зүйн зааварчилга өгч, 40 байгууллагын 368 алба хаагч, ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт явуулж, зааварчилга өгсөн байна.
2.2. Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын ажлын талаар:
2.2.1. 2018 онд Төв архивт архивын баримт бүртгэлээ шалгуулж, арга зүйн зөвлөгөө авах, нөхөн бүрдүүлэлт хийх хуваарийг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх ББНШАЗК-ын хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, хуваарийг Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлж, хуваарийн дагуу хөмрөг үүсгэгч 64 байгууллага 2013-2015 оны байнга хадгалах 3407 хадгаламжийн нэгж, 60 жил 1007, түр хадгалах 10, 1202 боловсон хүчний хувийн хэрэг, гэрэл зургийн 9 цомгийг тус тус хүлээн авч, бүртгэлжүүлэн, шинээр дугаар олгож санд байрлуулан баримт хүлээн авсан актыг бичиж баталгаажуулж хүргүүлэв.
2.2.2. Нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авсан 5 байгууллагын 35 хадгаламжийн нэгж буюу захирамжлалын баримт бичиг /Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны тушаалууд/-т нягтлан шалгалт хийж, нөхөн бүрдүүлэлтээр дутуу ирсэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 268, 214, 749, 833 дугаар тушаалууд, ЦЕГ, ШШҮХ-ийн захирлын хамтарсан 2014 оны 267/б/182 дугаар тушаалын эх хувь бус хуулбарласан хувь ирсэн байгааг илрүүлж, нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газарт албан бичиг хүргүүллээ.
2.2.3.Тус архивын хоёрдугаар санд хадгалагдаж байгаа архивын баримтын тоог 1 дүгээр дансны байнга хадгалах баримтын дүн тоотой тулгаж, 1990-2013 оны захирамжлалын баримт бичгийн тоог гаргалаа.
2.2.4. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх ББНШАЗК-ын хурлыг 5 удаа хуралдуулж, хөмрөг үүсгэгч 40 байгууллагын 120 бүртгэл, 32 устгах хэргийн актыг баталгаажууллаа. Мөн хөмрөг үүсгэгч байгууллагуудын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаарх танилцуулга, Төв архивт архивын баримт, бүртгэлээ шалгуулж, арга зүйн зөвлөгөө авах, нөхөн бүрдүүлэлт хийх хуваарийг хэлэлцүүлж, шийдвэр гаргууллаа. ББНШАЗК-ын 6 дугаар хурлаар 8 байгууллагын 25 бүртгэл, 3 устгах хэргийн акт, танилцуулгыг хэлэлцүүлэхээр төлөвлөгөөг батлуулсан боловч ажлын шаардлагын улмаас комисс хуралдаагүй байна.
2.2.5. Архивын дэргэдэх арга зүйн зөвлөлийн хурлыг 12 удаа хуралдуулж, 56 байгууллагын 218 бүртгэл, 27410 хадгаламжийн нэгжийг хэлэлцүүлж, 1 байгууллагын байнга, 6 байгууллагын түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэлийг дахин засуулахаар буцаалаа.
2.2.6. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх НББНШАЗК-ын хурлыг 6 удаа зохион байгуулж, 45 байгууллагын 201 бүртгэл, жагсаалт буюу 3965 хадгаламжийн нэгж, 2 хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, бусад асуудал 1 нийт 204 асуудлыг хянан хэлэлцүүлж, 43 байгууллагын 198 асуудлыг баталгаажуулж, 2 байгууллагын 6 асуудлыг буцаах шийдвэр гаргуулсан.
2.2.6. Хөмрөг үүсгэгч байгууллагуудад 2018 оны ил болон нууцын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтаа боловсруулж, энэ оны нэгдүгээр улиралд багтаан ирүүлэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21/184 дугаар албан бичгийг хүргүүлсний дагуу хөмрөг үүсгэгч 55 байгууллагаас ирүүлсэн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, алдаа засуулан авч, хөмрөгийн хувийн хэрэгт хийлээ.
2.2.7. Хөмрөг үүсгэгч 78 байгууллагын 317 /давхардсан тоогоор/ бүртгэл, актуудыг нягтлан шалгаж, 32 байгууллагын 98 бүртгэл, 26 устгах хэргийн актыг баталгаажууллаа.
2.2.8. Хөмрөг үүсгэгч 383 /давхардсан тоогоор/ байгууллагын бичиг хэргийн эрхлэгч, архивчид /линкээр-60, утсаар-189, биечлэн-134/ арга зүйн зааварчилга өглөө.
2.3.Архивын баримтын ашиглалтын талаар:
2.3.1.Архивын үйлчилгээ авахаар захиалга хүсэлтээ ирүүлсэн байгууллага, иргэдийн талаар:
-Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас 301 албан бичгээр 602 ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авах хүсэлт ирүүлсэн байна.
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авахаар “Иргэд хүлээж авах байр”-аар 2254 иргэн, алба хаагч, ажилтан захиалга өгсөн.
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг дахин авах, алдаатай гаргасан лавлагааг дахин гаргуулж авах тодорхойлолт авах болон хадгаламжийн санд хадгалагдаж байгаа хувийн хэргээс хувийн эд зүйлийг авах талаар 119 өргөдөл ирсэн.
-Иргэд байгууллагаас тушаалын хуулбар авахаар албан бичгээр 25, өргөдлөөр 42, захиалгаар 42 хүсэлт ирүүлсэн байна.
- 2018 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар нийт 250 өргөдөл, гомдол хүлээн авснаас алба хаагчтай холбоотой архивын лавлагаа дутуу, алдаатай гаргасан талаарх 77, хадгаламжийн санд хадгалагдаж байгаа хувийн хэргээс хувийн эд зүйлийг авах талаар 42, тушаалын хуулбар авахаар 42, алба хаагчдаас хувийн хүсэлт гаргасан 31, лавлагаа гаргуулахаар 58 өргөдөл, гомдол 1 тус тус ирснийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн.
2.3.2.Иргэд байгууллагад архивын үйлчилгээ үзүүлсэн талаар:
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас 301 албан бичгээр ирүүлсэн 602 ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг,
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авахаар захиалгаар ирүүлсэн 1563 иргэн, алба хаагч, ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг гаргаж, 9 захиалгын хуудсаар лавлагаа гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийн боловсон хүчний хувийн хэргийг авахаар холбогдох байгууллагад алба бичиг хүргүүлж,
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас архивын үйлчилгээ авахаар хүсэлт захиалга ирүүлсэн иргэд, ажилтан, алба хаагч нарын 1563 лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, хуулбарыг “Иргэд хүлээж авах байр“-аар олгож, 602 алба хаагчийн лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, хуулбарыг 301 албан бичгээр тусгай шуудангаар хүргүүлсэн.
-Нийт Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагууд болон иргэдээс архивын лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт гаргуулахаар албан бичгээр 602, захиалгаар 1563, өргөдлөөр 58, дахин лавлагаа гаргуулах хүсэлт 47, 1 дүгээр улирлын үлдэгдэл 120 нийт 2209 иргэн алба хаагчдын лавлагаа тодорхойлолтыг гаргаж, олголоо.
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас болон иргэдээс хуулбар гаргуулахаар албан бичгээр 41, өргөдлөөр 28, захиалгаар 41 хүсэлт хүлээн авч, 32 хөмрөгийн 32 дансны 510 хадгаламжийн нэгжийн 127500 хуудас баримтаас шүүлт хийж 908 хуудас баримтыг хуулбарлан баталгаажуулж, 22 албан бичиг, 20 өргөдөл, 24 захиалгаар ирүүлсэн хүсэлтийн дагуу 15 хөмрөгийн 15 дансны 96 хадгаламжийн нэгжийн 24000 хуудас баримтаас шүүлт хийж 211 хуудас баримтыг хэсэгчилсэн хуулбар олгон баталгаажуулж үйлчиллээ.
2.3.2.Баримт ашиглалтын талаар:
Архивын үйлчилгээ үзүүлэхэд архивч нарт:
-Лавлагаа гаргахад давхардсан тоогоор 474 хөмрөгийн 5705 хадгаламжийн нэгжийн 1608881 хуудас баримтыг, Тусгай сангаас 6 хөмрөгийн 204 хадгаламжийн нэгжийн 27749 хуудас баримтыг,
Эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны санд баяжилт, судалгаа хийхэд судлаач нарт:
- Эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны санд баяжилт, судалгаа хийх зорилгоор 73 хөмрөгийн 1132 хадгаламжийн нэгжийн 196456 хуудас баримтыг
“Уншлагын танхим”-аар эрдэмтэн судлаач нарт:
-Уншлагын танхимаар үйлчлүүлэх 8 хүсэлт хүлээн авч, үйлчлүүлэгчдэд 12 хөмрөгийн 156 хадгаламжийн нэгжийн 31670 хуудас баримтыг
Цахим хэлбэрт шилжүүлэхэд гэрээт архивч нарт
- Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор гэрээт архивч нарт 26 хөмрөгийн, 27 дансны, 141 хадгаламжийн нэгжийн 44219 хуудас баримтыг тус тус ашиглуулсан.
-Нийт 626 хөмрөгийн 7686 хадгаламжийн нэгжийн 1996352 хуудас баримт, архивын 2 дугаар сангаас 30 хөмрөгийн 590 хадгаламжийн нэгжийн 70811 хуудас баримтыг тусгай сангаас, ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 579 нийт 1383 боловсон хүчний хувийн хэргийг татан авч ашиглав.
2.3.3.Архивын үйлчилгээ үзүүлсний зардал:
-Лавлагаа үйлчилгээний үнэ 5.741.000 төгрөгийг Төрийн сан дахь 100900012034 тоот дансанд тушаалгаж, Санхүү аж ахуйн хэсэгтэй тооцоо хийв.
2.3.4.Сэлбэн засалтын ажлын талаар:
-Архивын хадгаламжийн нэгдүгээр сангаас 25 хөмрөгийн 53 хадгаламжийн нэгжийн 11905 хуудас баримтаас шүүлт хийж сэлбэн засах шаардлагатай 11 хөмрөгийн, 23 хадгаламжийн нэгж, 63 хуудас баримтыг архивч нар илрүүлж, хадгаламжийн нэгж тус бүрд сэлбэн засах захиалгын карт бичиж, сэлбэн засагч нарт хүлээлгэн өгч, урагдсан хуудсыг нөхөх, хавтсыг солих, сэтэрсэн хавтсанд цаас наах зэрэг сэлбэн засах ажлыг хийж, картын дагуу хүлээлгэн өгч, санд байрлуулсан байна.
2.3.5. Албан хэрэг хөтлөлтийн талаар
Харилцан ажилладаг байгууллагууд болон цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудаас 2434 албан бичиг ирүүлснийг бүртгэлд авч, хариутай 617 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 2154 албан бичигт дугаар олгож, бүртгэлд бүртгэж ажиллалаа.
Тусгай сангаас 112 албан бичигт дугаар олгож, 257 албан бичиг хүлээн авч, 130 байгууллагад тусгай шууданг хүргэж, 11 хөмрөгийн 384 хадгаламжийн нэгжийн 122805 хуудас баримтыг лавлагаа гаргахад ашиглуулж, 52 хуудас баримтыг олшруулж, 42 хуудас баримтыг хуулбарласан байна.
Гурав. Архивын лавлагаа, хуулбар, хэсэгчилсэн хуулбар олгосон талаар:
3.1. Тус архив нь захиалгаар 1433, албан бичгээр 832 нийт 2265 архивын лавлагаа гаргаж, 1334 иргэнд архивын лавлагааг “Нэг цэгийн үйлчилгээ, иргэд хүлээж авах байр”-аар олгож, 832 алба хаагчийн лавлагааг тухайн харьяалах газар, хэлтсүүдэд албан бичгээр хүргүүлж, Лавлагаа гаргахад 1341 хөмрөгийн 7116 боть хадгаламжийн нэгжийн 1624896 хуудас баримтад шүүлт хийж, архивын 2 дугаар сангаас 427, ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 704, нийт 1131 боловсон хүчний хувийн хэргийг ашиглаж, лавлагаа хуулбарын үнэ 3715100 төгрөгийг төрийн санд тушаалгав.
3.2. Тус архивт харилцан ажилладаг байгууллагууд болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс 1924 албан бичиг ирүүлснийг, бүртгэлд авч, хариу хүргүүлэх 1135албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж,1741 албан бичигт дугаар олгож, бүртгэлд бүртгэн харилцан ажилладаг байгууллагууд болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлж, Тусгай санд харилцан ажилладаг байгууллагуудаас нийт 228 албан бичиг хүлээн авч, 163 албан бичгийг төлөвлөж явуулсан байна. 228 байгууллагад тусгай шуудан хүргэсэн байна.
3.3. Харилцан ажилладаг байгууллагууд болон иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 88 албан бичиг, 44 захиалга, 42 өргөдөл хүлээн авч, 65 хөмрөгийн 2 дансны 290 хадгаламжийн нэгжийн 63437 хуудас баримтаас шүүлт хийн 975 хуудас баримтыг хуулбарлан баталгаажуулж үйлчиллээ.
3.4. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 1/245 дугаартай албан бичгийг үндэслэн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарт шаардлагатай баримтуудыг эх баримтуудтай нь тулгалт хийлгэж, эх тушаалуудыг нотлох баримтын хэмжээнд 3 хуудсыг хуулбарлан баталгаажуулж, улсын байцаагч нарт хүлээлгэж өглөө.
Дөрөв: Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын талаар
4.1. Архивын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил гүйцэтгэх 2 гэрээт-архивч операторыг “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан ажиллалаа. Тэдний ажлын дүн мэдээг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон Архивын ерөнхий газарт хүргүүлж, ажлын чиглэл, зөвлөмж авч ажиллалаа. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах программ хангамж хариуцсан мэргэжилтний орон тоо зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар саналаа холбогдох албан тушаалтнуудад удаа дараа танилцуулсан боловч шийдвэрлэгдээгүй байна.
4.2. Архивын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа гэрээт оперторууд хадгаламжийн санд хадгалагдаж байгаа 26 хөмрөгийн 27 дансны 141 хадгаламжийн нэгжийн 44,219 хуудас материалыг цахим холболт хийж, Photoshop программаар 14 хөмрөгийн 16 дансны 73 хадгаламжийн нэгжийн 12360 хуудас тушаалыг засварлаж, 12 хөмрөгийн, 14 дансны, 71 хадгаламжийн нэгжийн, 13067 хуудас баримтыг цахим холболт хийсэн байна. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулж байгаа мэдээг Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтэст хүргүүлж, удирдамж чиглэл авч ажиллалаа. Одоогийн байдлаар нийт хадгалатад байгаа баримт бичгийн 50 хувь нь цахим хэлбэрт шилжээд байна.
Тав. Түүх судлалын ажлын талаар:
5.1. Нийт хөмрөг үүсгэгч 66 байгууллагын “Түүхчилсэн лавлах”-ыг үйлдэж, ном болгон хэвлүүлж, хөмрөг үүсгэгч байгууллагуудад хүргүүлж, тухайн байгууллагын түүхэн замналыг судлуулах зорилгоор санал бэлтгэж ЦЕГ-ын хэвлэх үйлдвэрт хэвлүүлэхээр хүргүүлсэн боловч хэвлүүлэх зардалгүй шалтгаанаар хүлээлэгдэж байна.
5.2. 1953-1972 онд Улаанбаатар хотын сэргийлэн хамгаалах гарнизоны даргаар ажиллаж байсан “Алаг гарт” хэмээх хурандаа Ц.Шагдар номыг хэвлүүлэн гаргаж, аймаг, дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсүүдэд тарааж, ахмад ажилтны ажлын арга барил, дайчин уламжлалыг алба хаагчдаар судлуулж байна.
5.3. Цагдаагийн байгууллагаас төрөн гарсан 21 гавьяат хуульчдын талаарх судалгааны ажлыг хийж, хань ажил, төрөл садан, үр хүүхдүүдтэй уулзаж, холбогдох материалыг нь шивэж, нийт 400 гаруй гэрэл зургийг хуулбарлан авч засварлаж бэлтгэлээ.
5.4. Эрүүгийн цагдаагийн албаны анхны даргааар ажиллаж байсан Ц.Галтын талаарх судалгааны ажлыг эхлүүлж, холбогдох судалгааны ажлыг хийж байна.
5.5. Монгол улсын ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монголын соёлын өвийн ахлах мэргэжилтэн н.Нарантуяа, Монгол улсын ардын жүжигчин Д.Мэндбаяр, Эртний монгол хийц урлангийн захирал О.Уранцэцэг, Монгол улсын ардын жүжигчин, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Буриад улсын гавьяат жүжигчин Б.Ухнаа, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч, Цагдаагийн ахмад ажилтан н.Раднаабазар, цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Билгээ, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор Г.Норовсамбуу, Төрийн соёрхолт Д.Өлзийбаатар, Түүхийн шинжлэх ухааны доктор, төрийн соёрхолт О.Батсайхан, Ж.Болдбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, толь шүүмжлэгч, доктор профессор Ч.Дагвадорж, Дашчойлон хийдийн хамба лам, дэлхийн буддистуудын холбооны дэд тэргүүн Н.Дамбажав, Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн нартай уулзаж, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар дурсамж яриаг буулгаж алба хаагчдад видео мэдээлэл хийлээ.
5.6. Түүхчилсэн лавлах үйлдэх ажлын хүрээнд хөмрөг үүсгэгч байгууллагуудаас татан авсан 31ш CD, DVD, 800 гэрэл зургаар 66ш гэрэл зургийн альбомыг бэлэн болгож хадгалалтад хүлээлгэн өгсөн.
5.7. Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваар үйлчлүүлэх хүсэлт гаргаж, 2 судлаачийг нийт 10 удаа томилон ажиллуулж, “Түүхчилсэн лавлах” үйлдэх ажлын хүрээнд 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн үүсэн байгуулагдсан тухай анхны тушаалын холбогдох эрхийн актыг судлан түүвэрлэж, “Цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг эрхийн тухай” СнЗ-ийн 3 тогтоол, АИХ-ын тогтоол, НАХЯ-ын эрх зүйн актуудын эмхэтгэл, “Цагдан сэргийлэх байгууллагын ажлын талаар гаргасан хуульчилсан актуудын системчилсэн эмхэтгэл 1921-1927 он” номыг хуулбарлан авч, 2017 онд хуулбарлан авсан байсан эх тушаалаас 100 хуудас материалын хөрвүүлгийг хийж, шивж дуусгалаа.
5.8. Үндэсний төв номын сангаас Р.Сайжаа “Гавьяат сэргийлэгчдийн тухай тэмдэглэл”, Х Дамдин “Ахмад хуульчдын дурдатгал”, Р.Гүнсэн, Б.Сэнгэдорж нарын “Цагдан сэргийлэхийн түүхэн өгүүлэл” “Улаан од”, “Ардын цагдан сэргийлэх” сонин, сэтгүүлээс Монгол Улсын гавьяат хуульчдын тухай, Архивын ерөнхий газрын ахмад архивч н.Дашнямтай уулзаж “Монгол улсын хууль тогтоомжийн эмхтгэл” 1911-2008 он зэрэг номнуудыг авчирч хуулбарлан авсан.
5.9. Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоол түүний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Иргэд хүлээн авах өрөө”-ний мэдээллийн самбар, урсдаг зарын самбарыг тогтмол шинэчлэн ажиллуулж, Архиваар үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор ЦБҮАЖ /код-120/-д орсон нэмэлт өөрчлөлт, цагдаагийн албаны тухай хууль, цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, дотоодын цэргийн тухай хууль, өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хавтсанд хийж байрлуулсан.
5.10. “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны хүрээнд байгууллагын үйл ажилл