/ / "Архив бүтэн байхдаа хүчтэй" ном гарчээ

"Архив бүтэн байхдаа хүчтэй" ном гарчээ

“Архив бүтэн байхдаа хүчтэй”
нэртэй шинэ ном гарчээ

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бодит илэрхийлэл, Монгол төрийн ой санамж, монголын бүх ард түмний түүх, соёлын яндашгүй өв нь архив юм. 

Түүх соёлын яндашгүй өв болсон архив гэдэг ойлголт нь маш өргөн утгатай ойлголт юм. Түүх домог, улс орон, цаг үе, хувь хүн бүр л өөр өөрийн гэсэн архив юм. Аливаа үндэстний бахархлыг төлөвшүүлэх уг үндэс нь архивын шарласан хуудсанд байгаа юм. Иймд архивт хадгалагдаж байгаа баримтын нэг өгүүлбэрээс л мянган утга цацардаг байна.
Монголын ард түмний түүх соёлын яндагшүй өв болсон архивын баримтыг баринтаглан нандигнан хадгалж, хойч үедээ өвлүүлэх ариун нандин үүргийг монгол төрийн алтан аргамжааны эзэд болсон архивчид хэрэгжүүлдэг билээ.
Цагдаагийн ерөнхий газрын Төв архиваас санаачлан төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлаг, утга зохиол, яруу найргийн нэрт уран үгсийн дархлаачид, бурхан шашны болон түүхчдийн төлөөлөл зэрэг төрөл мэргэжлийн хүмүүстэй уулзаж, Монгол улсын архивын албаны түүхэн хөгжил, бахархал, үнэ цэнэ, архивчдын ажил хөдөлмөрийн онцлогийн талаар ярилцаж, тэдний архивын тухай гэгээн ухаарал, үзэл бодол, санал сэтгэгдлийг олн нийтэд хүргэхийг зорьж “Архив бүтэн байхдаа хүчтэй” номыг бүтээжээ. Энэхүү номны архив, албан хэрэг хөтлөлтийн талаар урьд өмнө нь хэвлэгдэн гарч байсан номнуудаас ялгагдах гол онцлог нь дээрх эрхэм хүмүүс архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрийн бодлогыг боловсруулагчид, архивчдад зориулж, ийм үгийг хэлэхсэн гэж бодож явсан бодлыг ном бүтээгчид уудлан илрүүлж чадсанд л оршиж байгаа юм.
Номонд хэвлэгдсэн материалууд нь архивын байгууллага, архивчдын ажил хөдөлмөрийн талаар сонирхолтой сэдвүүдийг хөндсөн тул уншигчдад илүү таалагдана гэж найдаж байна. Мөн хүн хөдөлмөрлөж байж, амжилт, нэр хүндийн оргилд хүрч, эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн нь болдогийг залуучууд, залуу хойч үеийнхэн энэ номноос мэдэж авна гэдэгт итгэл дүүрэн байна.

ЦЭРГИЙН БОЛОН ЭРХ ЗҮЙН МАГИСТР Т.ХҮРЭЛБААТАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Бидний тухай

  • Vertical menu

  • Vertical menu1

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна