Төв архивын 2018 оны 3 дугаар улиралын ажлын тайлан
ТӨВ АРХИВЫН 2018 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай, Архивын тухай хуулиуд, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж, сарын хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар
1.1. Сар бүр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад танилцуулж баталгаажуулан, биелэлт үр дүнг 7 хоног бүр гаргаж, алба хаагч, ажилтнуудад тухай бүр нь танилцуулж, алба хаагч, ажилтнуудын ажлын дүнг ЦБҮАЖ / код-111/-д заасны дагуу сар бүр дүгнэн ажиллаж байна.
1.2.Төв архивын 2018 оны 06 дугаар сар, 02 дугаар улирал, эхний хагас жилийн тайлан, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний архивт холбогдох заалтын эхний хагас жилийн биелэлтийг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст файлаар болон цаасаар хүргүүлсэн.
1.3. Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/81, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3б/3264, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3б/3514 дугаар албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэл, үүргийн хэрэгжилтийг гаргаж, холбогдох нэгжид хүргүүлсэн.
1.4. Архивын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад анхан шатны мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтад хамруулах тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны б/67 дугаар тушаалын хэрэгжилтийн биелэлтийг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад албан бичгээр хүргүүллээ.
1.5. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа ажлын явц, гүйцэтгэлд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтсээр аудит хийлгүүлж, дүгнэлтэд заагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
1.6. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөх ЦБҮАЖ /код-120/”-ын зарим заалтад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст хүргүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/170 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орууллаа.
1.7. Мэргэжил арга зүйн зөвлөлийн хурлыг 4 удаа зохион байгуулж, хурлаар 21 байгууллагын 73 бүртгэл буюу 9480 хадгаламжийн нэгжийг хянан хэлэлцүүлж, Тусгай ажиллагааны газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Өмнөговь, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын бүртгэлүүдийг дахин үйлдүүлэхээр буцаалаа.
1.8. Төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагч, ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллаж байгаа байдлыг судлаж, дүнг нэгтгэн Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 516 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын анхан шатны архивын дүрэм”-ийн 1.8-дахь заалт хэрэгжихгүй байгаа талаар санал бичиж Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад хүргүүллээ.
1.9. Архивын тухай хуулийн 8.1.1 дэх заалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах” /код-240/-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх "Иргэний Зөвлөл"-тэй хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгууллаа.
1.10 Архивын ерөнхий газраас 2018 оны 07 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “Улсын хяналтын байцаагч нарын зөвлөгөөн”-д архивын дарга болон зааварлагч арга зүйч нар оролцлоо. Зөвлөгөөнөөр Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч нарын ажлын үр дүн, цаашдын зорилт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх талаар санал бодлоо солилцлоо.
1.11.Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаас 2018 оны 5/211 дугаар албан бичгээр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой” ирүүлсэн ажлын чиглэлийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж, үр дүнг тооцохоор архивын даргын 2018 оны А/30 дугаар тушаал гаргаж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тус тус гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллалаа.
1.12. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 69 дүгээр тушаалын 3, 4 дүгээр хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнүүлэн авч, биелэлтийг нэгтгэн шаардлага хангаагүй 8 байгууллагад албан бичиг хүргүүлж, байгууллагын архивын ажлын үндсэн заавар болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангасан 13 байгууллагуудад анхан шатны архивын “Гэрчилгээ” олгохоор шийдвэрлэж, Төв архивын даргын 2018 оны А/31 дүгээр тушаалаар баталгаажуулан, гэрчилгээг хүргүүлээд байна.
1.13. Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.1.16-д заасан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хувийн хэргийн баяжилт, хадгалалт, хамгаалалтыг шалгаж, зааварчилга зөвлөмж өгөх” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулга, саналыг бичиж, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн.
1.14.Архивын баримтын хадгалалтыг сайжруулах, эх баримтыг ашиглалтаас чөлөөлөх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын 2009-2013 оны захирамжлалын баримт бичигт ашиглалтын хувь буюу нөөц хөмрөг үйлдэх ажлын хэсгийг Төв архивын даргын 2018 оны А/21 тушаалаар байгуулж, нийт 64 хадгаламжийн нэгжийг хуулбарлан, үзэж хавтаслаж, бүртгэл үйлдэж, дугаар олгон санд байрлуулаад байна.
1.15. Төв архивын даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/27 дугаар тушаалаар тус архивын хадгаламжийн хоёрдугаар санд хадгалагдаж байгаа баримтад тооллого хийх тухай ажлыг хэсгийг байгуулж, 77 хөмрөгийн 2 дансны 15489 хадгаламжийн нэгжийг данс бүртгэлтэй тулгаж, тооллогыг явууллаа.
1.16. Архивын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа гэрээт операторууд хадгаламжийн санд хадгалагдаж байгаа 1 хөмрөгийн 2 дансны 4 хадгаламжийн нэгжийн 2238 хуудас материалыг цахим шивэлт хийсэн байна. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулсан талаарх 2018 оны 08 дугаар сарын мэдээг Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтэст хүргүүлсэн.
1.17.Иргэд, алба хаагчдаас гаргасан 72 өргөдлийг хүлээн авч, хуулийн хугацаанд хариуг нь өгч ажиллав.
1.18. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/569 дугаар албан бичгээр ирүүлсэн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж, үүргийн хэрэгжилтийг Цагдаагийг ерөнхий газрын дэд даргад хүргүүлсэн. Мөн даргын 2018 оны 09 дгээр сарын 03-ны өдөр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нарт өгсөн үүргийг алба хаагч, ажилтнуудад танилцуулж, хэрэгжилтийг хангаж, ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
1.19.Архивын даргын 2018 оны Б/06 дугаар тушаалаар “Архивын үйлчилгээний лавлах мэдээллийн нэгдсэн сан”-г үүсгэх ажлын хүрээнд тус архиваас шаардлагатай судалгаа, хөмрөгийн талаарх мэдээллийг өгөх ажилтнаар лавлагаа үйлчилгээ хариуцсан архивч Э.Энхзолбоог томиллоо.
1.20.Архивын ерөнхий газрын “Төрийн архивуудын 2017 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн тайлан”-д тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв архивын 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ-үнэлгээ хийсэн тайланг төслөөр гаргаж, ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлээд байна.
1.21. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг 2018 онд хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөөний тус архивт холбогдох заалтын 2018 оны 03 дугаар улирлын хэрэгжилтийг нэгтгэж, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүллээ.
1.22. Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудсанд байрлах Төв архивын мэдээллийг тогтмол шинэчлэх, нэвтрэх эрх авах талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв санал хүргүүлж, зөвшөөрөл авлаа.
1.23. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд явуулах “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт аяны удирдамжийг төслөөр боловсрууллаа.
1.24.Архивын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа гэрээт операторууд хадгаламжийн санд хадгалагдаж байгаа 2 хөмрөгийн 2 дансны 12 хадгаламжийн нэгжийн 16059 хуудас материал цахим шивэлт хийсэн байна. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулсан талаарх 2018 оны 09 дүгээр сар, 03 дугаар улирлын мэдээг Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтэст тус тус хүргүүлсэн.
1.25.Удирдах дээд шатны байгууллагаас ирүүлсэн удирдлагын 17баримт бичгийг архивын алба хаагч, ажилтнуудад биечлэн танилцуулж, танилцуулсан тухай бүртгэл хөтөллөө.
Хоёр. Сургалт, арга зүй, нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, баримтын ашиглалт, сэлбэн засалтын талаар
2.1. Сургалт, зааварчлага, арга зүйн талаар:
Хөмрөг үүсгэгч байгууллагуудтай ажилласан талаар:
2.1.1. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Төрийн болон албаны нууцыг хамгаалах” /код-114/ шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Дархан-Уул, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар зэрэг нийт 7 байгууллагын төрийн болон албаны нууцад хамаарах баримтын жагсаалтыг нягтлан шалгаж, заавар зөвлөгөө өглөө.
2.1.2. Хөмрөг үүсгэгч 29 байгууллагын бичиг хэргийн эрхлэгч, архивчид /утсаар-9, цахим-3, биечлэн-17/ арга зүйн зааварчилга өглөө.
2.1.3.Дархан-Уул аймгийн архивын тасагтай хамтран тус аймаг дахь цагдаагийн газрын байранд зохион байгуулахаар төлөвлөсөн “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалтын бэлтгэл ажлыг ханган 2018 оны 06 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагч нарт сертификат олголоо.
2.1.4. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч, Зааварчилга №09, 10-ыг бичиж хүргүүллээ.
2.1.5. Хөмрөг үүсгэгч 32 байгууллагын /байнга-38, түр-33, 70 жил-26, устгах-10, боловсон хүчин-9/ бүртгэл, устгах хэргийн актыг хянаж, 22 байгууллагын бүртгэлийн алдааг тэмдэглэн албан бичгээр буцааж, 16 байгууллагын бүртгэл, устгах хэргийн акт шаардлага хангасан тул Мэргэжил арга зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
2.1.6. Увс аймгийн архивын тасагтай хамтран тус аймаг дахь цагдаагийн газрын байранд зохион байгуулахаар төлөвлөсөн “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд сургалтад алба хаагчдаа хамруулах талаар холбогдох байгууллагуудын саналыг авахаар албан бичиг хүргүүлсэн.
Төв архивын алба хаагч, ажилтнуудтай явуулсан сургалт, соён гэгээрүүлэх ажлын талаар:
2.1.7. Төв архивын алба хаагч, ажилтнуудын дунд зохион байгуулах албаны сургалтын болон соёл, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөг сар бүр боловсруулж баталгаажуулан, 2018 оны 07, 08, 09 дүгээр сард зохион байгуулсан ажлын мэдээ танилцуулгыг гаргаж, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст албан бичгээр хүргүүлсэн.
2.1.9. Соёл, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Харилцааны соёл” сэдвээр лектор Г.Жамъянцоожил, “Монгол Улсын хил”, “Гамшиг, аюулын тухай ойлголт” сэдвээр түүх судлалын секторын эрхлэгч Д.Нэргүй нар тус тус хичээл сургалт явуулж, Цагдаагийн албаны тухай хуулиар АХА тэмцээнийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
2.1.10.Алба хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, Намар-Эрүүл цагдаа удирдамжийн хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус тус Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Спорт явган аялал”-ыг зохион байгуулж, алба хаагч, ажилтнуудын дунд хөл бөмбөг, дугуйн уралдааны зэрэг тэмцээнүүдийг явуулаад байна.
2.1.11. “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өдөр бүр алба хаагч, ажилтнуудад ажлын байранд хийх дасгал хөдөлгөөнийг хийлгүүлж, хэвшээд байна.
2.1.12. Алба хаагч, ажилтнуудын 2018 оны ажлын үр дүнгийн үнэлгээгээр бусдыгаа хошуучлан үр бүтээл гарган ажилласан цагдаагийн ахлах ахлагч Т.Наранцэцэг, судлаач Г.Нарантуяа нарын зургийг “Шилдэг алба хаагч, ажилтан”-ы самбарт байршууллаа.
2.1.13. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Цагдаа дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Байгууллагын соёлыг дээшлүүлье аян”-ы хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар танилцуулгыг нотломжийн хамт гаргаж, ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүллээ.
2.1.14.“Байгууллагын соёлыг дээшлүүлье аян”-ы хүрээнд алба хаагч, ажилтнуудын дунд “Дартс”, “Бильярд”-ны тэмцээнийг тус тус зохион байгуулж, явууллаа.
2.2.Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын талаар:
2.2.1. Нөхөн бүрдүүлэлтийн хуваарийн дагуу 14 байгууллагын байнга хадгалах 667, боловсон хүчний 70 жил хадгалах-13, 60 жил хадгалах-38 нийт 718 хадгаламжийн нэгжийг хүлээн авч, нягтлан шалгаж, хадгаламжийн нэгжид тавигдах шаардлага хангасан 92 баримтыг хүлээн авч, дугаар олгон санд байрлуулж, баримт хүлээн авсан актыг албан бичгээр хүргүүллээ.
2.2.2. Нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авсан 4 байгууллагын байнга хадгалах захирамжлалын 532 хадгаламжийн нэгжид нягтлан шалгалт хийлээ.
2.2.3.Төв архивт 2018 онд нөхөн бүрдүүлэлт хийх хуваарийн дагуу хөмрөг үүсгэгч байгууллагуудаас 2014 он хүртэлх байнга хадгалах баримт шилжүүлсэн талаар тайлан мэдээг гаргалаа.
2.3.Архивын баримтын ашиглалтын талаар:
2.3.1.Архивын үйлчилгээ авахаар захиалга хүсэлтээ ирүүлсэн байгууллага, иргэдийн талаар:
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас 176 албан бичгээр 269 ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авах хүсэлт ирүүлсэн байна.
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авахаар “Иргэд хүлээж авах байр”-аар 415 иргэн, алба хаагч, ажилтан захиалга өгсөн.
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг дахин авах, алдаатай гаргасан лавлагааг дахин гаргуулж авах тодорхойлолт авах болон хадгаламжийн санд хадгалагдаж байгаа хувийн хэргээс хувийн эд зүйлийг авах талаар 75 өргөдөл ирсэн.
-Иргэд байгууллагаас тушаалын хуулбар авахаар албан бичгээр 16, өргөдлөөр 5, захиалгаар 9 хүсэлт ирүүлсэн байна.
-Иргэд байгууллагаас архивын үйлчилгээний талаар өргөдөл, гомдол, хүсэлт гаргаагүй.
2.3.2.Иргэд байгууллагад архивын үйлчилгээ үзүүлсэн талаар:
-Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас 176 албан бичгээр ирүүлсэн 269 ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг,
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авахаар захиалгаар ирүүлсэн 415 иргэн, алба хаагч, ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг,
-Өргөдлөөр 32 ажилласан жилийн лавлагааг тус тус гаргалаа.
-Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагууд, архивын үйлчилгээ авахаар хүсэлт захиалга ирүүлсэн иргэд, ажилтан, алба хаагч нарын 365 лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, хуулбарыг “Иргэд хүлээж авах байр“-аар олгож, 274 алба хаагчийн лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, хуулбарыг албан бичгээр тусгай шуудангаар хүргүүлсэн.
-Нийт Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас болон иргэдээс архивын лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу албан бичгээр 269, захиалгаар 415, өргөдлөөр 32 нийт 716 иргэн алба хаагчид лавлагаа тодорхойлолтыг гаргасан байна.
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас болон иргэдээс хуулбар гаргуулахаар албан бичгээр 11, өргөдлөөр 4, захиалгаар 16 хүсэлт хүлээн авч, 29 хөмрөгийн 4 дансны 75 хадгаламжийн нэгжийн 14650 хуудас баримтаас шүүлт хийж 197 хуудас баримт, албан бичгээр 3, захиалгаар ирүүлсэн 1 хүсэлтийн дагуу 1 хөмрөгийн 1 дансны 7 хадгаламжийн нэгжийн 1661 хуудас баримтаас шүүлт хийж 7 хуудас баримтыг хэсэгчилсэн хуулбар олгон баталгаажуулж үйлчиллээ.
2.3.3.Баримт ашиглалтын талаар:
Архивын үйлчилгээ үзүүлэхэд архивч нарт:
-Лавлагаа гаргахад давхардсан тоогоор 492 хөмрөгийн 3410 хадгаламжийн нэгжийн 713649 хуудас баримтыг, Тусгай сангаас 4 хөмрөгийн 59 хадгаламжийн нэгжийн 5001 хуудас баримтыг,
Эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны санд баяжилт, судалгаа хийхэд судлаач нарт:
- Эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны санд баяжилт, судалгаа хийх зорилгоор 16 хөмрөгийн 301 хадгаламжийн нэгжийн 66797 хуудас баримтыг,
“Уншлагын танхим”-аар эрдэмтэн судлаач нарт:
-Уншлагын танхимаар үйлчлүүлэх 3 хүсэлт хүлээн авч, үйлчлүүлэгчид 3 хөмрөгийн 12 хадгаламжийн нэгжийн 2688 хуудас баримтыг,
Цахим хэлбэрт шилжүүлэхэд гэрээт архивч нарт
- Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор гэрээт архивч нарт 12 хөмрөгийн 34 хадгаламжийн нэгжийн 5839 хуудас баримтыг тус тус ашиглуулсан.
-Нийт давхардсан тоогоор 527 хөмрөгийн 3816 хадгаламжийн нэгжийн 795946 хуудас баримт, сангаас, ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 169, архивын 2 дугаар сангаас 286 нийт 455 боловсон хүчний хувийн хэргийг татан авч ашиглав.
2.3.4.Архивын үйлчилгээ үзүүлсний зардал:
-Лавлагаа үйлчилгээний үнэ 937500 төгрөгийг Төрийн сан дахь 100900012034 тоот дансанд тушаалгаж, Санхүү аж ахуйн хэсэгтэй тооцоо хийв.
2.3.5.Сэлбэн засалтын ажлын талаар:
-Архивын хадгаламжийн нэгдүгээр сангаас 25 хөмрөгийн 25 дансны 68 хадгаламжийн нэгжийн 15740 хуудас баримтаас шүүлт хийж сэлбэн засах шаардлагатай 24 хөмрөгийн 29 хадгаламжийн нэгжийн 80 хуудас баримтыг архивч нар илрүүлж, хадгаламжийн нэгж тус бүрд сэлбэн засах захиалгын карт бичиж, сэлбэн засагч нарт хүлээлгэн өгч, урагдсан хуудсыг нөхөх, хавтсыг солих, сэтэрсэн хавтсанд цаас наах зэрэг сэлбэн засах ажлыг хийж, картын дагуу хүлээлгэн өгч, санд байрлуулсан байна.
2.3.6. Албан хэрэг хөтлөлтийн талаар:
Харилцан ажилладаг байгууллагууд болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс 503 албан бичиг ирүүлснийг бүртгэлд авч, хариутай 199 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 464 албан бичигт дугаар олгож, бүртгэлд бүртгэж ажиллалаа.Тусгай санд 14 албан бичиг ирүүлснийг хүлээн авч, 2 албан бичигт дугаар олгосон байна.
2.4.Түүх судлалын ажлын талаар:
2.4.1.Хөмрөг үүсгэгч байгууллагын “Түүхчилсэн лавлах”, хурандаа Ц.Шагдарын талаар номыг хэвлэлтэд өгөөд байна.
2.4.2.Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас гаргуулан авсан цагдаагийн байгууллагын түүхэнд холбогдох 110 /хуудас/ тушаалд хөрвүүлэг хийж, кирилл бичигт буулгалаа.
2.4.3.Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны, сургалтын хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Цагдаагийн байгууллагын захиалгаар БНТУ, ОХУ-д суралцаж төгссөн алба хаагчдын судалгааг гаргаж байна.
2.4.4.Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Тэнгэр дээд сургуулийн 1 дүгээр дамжааны 15 оюутанд Цагдаагийн байгууллагын түүхэн уламжлал, байгууллагын зорилго зорилтын талаар мэдээлэл хийж, үзэсгэлэнгийн танхимыг үзүүллээ.
2.4.5. Цагдаагийн музейн гэрэл зургийн цомгоос хуулбарлан авсан 50 ш гэрэл зургийг засварлаж байна. .
2.4.6. Батлан хамгаалах яамны төв хэвлэл “Соёмбо”, Хил хамгаалах ерөнхий газрын “Эх орны манаа” сонинд “Алдраа мөнхжүүлсэн хурандаа Ц.Шагдар” гэсэн хөрөг найруулгыг тус тус нийтлүүллээ.
2.4.7.“Төрийн тамганы үүсэл хөгжил”-ийн талаар мэдээлэл бэлтгэж, 2018 оны 2 дугаар улирлын “Цагдаа” сэтгүүлд нийтлүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв рүү албан тоотоор хүргүүллээ.
2.4.8.Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалга явуулах журмын дагуу 7 дугаар сарын 24-ний өдөр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлагчийн албанд шинээр томилогдсон 20 алба хаагч, лавлагаа хүссэн 17 иргэнд Цагдаагийн байгууллагын түүхэн замналаар хичээл зааж, цагдаагийн түүхтэй холбоотой ном, сэтгүүлээр үзэсгэлэн гаргаж танилцууллаа.
2.4.9. Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус хэлтсийн 720 жилийн ойн болон зам тээврийн ослын талаарх архивын баримтыг албан бичгээр хүргүүллээ.
2.4.10.Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ны “Гэрэл зураг түүх өгүүлнэ” буланд “Орон нутгийн цагдаа, хөдөөгийн малчны уулзалт” 1970 он гэрэл зургийг тайлбарын хамт нийтлүүлсэн.
2.5.Эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны санд баяжилт хийж байгаа талаар:
2.5.1. Хөмрөг үүсгэгч байгууллагуудын түүхэнд холбогдох тусгай төрлийн баримт татаж авах ажлын хүрээнд 1ш CD, 5 ном, 55 ш гэрэл зураг тус тус хүлээн авч, бүртгэл үйлдлээ.
Гурав. Сахилга, ёс зүй, хяналт шалгалтын ажлын талаар:
3.1. Байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд өдөр бүр “Дотоод аюулгүй байдлыг хангах жижүүр”-ийг хуваарийн дагуу томилон ажиллуулж, нөхцөл байдлын мэдээ, танилцуулгатай өдөр бүр биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч, тогтмол хяналт тавьж ажиллалаа.
3.2. Цагдаа ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нарт өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Алба хаагч, ажилтнуудын өрөө тасалгаанд хяналт шалгалт хийх ажил”-ыг удирдамжийн дагуу явууллаа. Шалгалтаар зөрчил дутагдал гараагүй болно.
3.3.Байгууллагын нууцлал-аюулгүй байдлын шалгалтын удирдамжийн дагуу 3 удаа шалгалт явуулж, шалгалтын талаарх мэдээллийг алба хаагч, ажилтнуудад танилцуулж, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар чиглэл өглөө.
3.4.Тусгай санд хадгалагдаж байгаа нөөц түлхүүрийг бүртгэлтэй тулгаж, бүртгэлийг шинэчлэн гаргаж, алба хаагч, ажилтнуудаар гарын үсэг зурууллаа.
Дөрөв. Алба хаагч, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр
4.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар баталсан “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг байгууллагын хэмжээнд зохион байгуулах төлөвлөгөөний дагуу2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Эрүүл зөв хооллолт” сэдэвт мэдээллийг алба хаагч, ажилтнуудад танилцуулж, цагаан хоолны өдөрлөгийг зохион байгууллаа.
4.2. Архивын алба хаагч, ажилтнуудын компьютерийн сүлжээнд Мэдээлэл технологи холбооны төвийн сүлжээний мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Золбоогоор үзлэг хийлгүүлж, ашиглалтын хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй байгаа 2 компьютерт техникийн комиссын №79 дугаар дүгнэлт гаргууллаа.
4.3. Архивын алба хаагч, ажилтнуудын ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Алба хаагчид чөлөө олгох” /код-934/-ын 934.2.3-ын “а”, “б”-г тус тус үндэслэн цагдаагийн ахлагч Т.Наранцэцэгт чөлөө олгосон.
4.4. Архивын алба хаагч, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Тав. Бусад ажлын талаар:
5.1. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, ил тод байдлыг хангах ажлын хүрээнд Төв архивын Facebook хуудсанд энэ сарын байдлаар 4 мэдээлэл орууллаа.
5.2. Архив аж ахуйн өдөрлөгийг тусгай удирдамжийн дагуу 2 удаа явууллаа.
5.3. Архивын албан хэрэгцээнд ашиглаж байсан ашиглагдаж байсан сканер /Сanon DR-6050с/, компьютер / ASER/, сэнстэй агаар чийгшүүлэгч /Mistfan MFN-6M/ нь эвдрэлтэй цаашид ашиглах боломжгүй байгаа тул актлуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн хэсэгт хүргүүллээ. Мөн хувилагч машиныг засварлуулаад байна.
5.4.Галын дохиоллын хэрэгсэлд үзлэг шалгалт хийх, засварлах талаар Эрдмийн шим ХХК-тай гэрээ байгуулж, үзлэг шалгалт хийлгүүллээ.
5.5. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд архивын танилцуулгыг байгууллагыг цахим хуудсанд байршууллаа.
Энэ оны 03 дугаар улирлын байдлаар байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 4 бүлэгт 123 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн 95.3 хувьтай хэрэгжүүлсэн байна.
ТӨВ АРХИВ