Төв архивын 2018 оны 2 дугаар улиралын ажлын тайлан
ТӨВ АРХИВЫН 2018 ОНЫ 02 ДУГААР УЛИРЛЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Архивын тухай болон Цагдаагийн албаны тухай хуулиуд, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын дүрэм, үйл ажиллагааны журмуудыг удирдлага болгон ажиллаж, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд чиглүүлэн 2018 оны 02 дугаар улирлын ажлаа сар, 7 хоногоор төлөвлөн ажиллаж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар
1.1. Сар бүр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад танилцуулж баталгаажуулан, биелэлт үр дүнг 7 хоног бүр гаргаж, алба хаагч, ажилтнуудад тухай бүр нь танилцуулж, алба хаагч, ажилтнуудын ажлын дүнг ЦБҮАЖ / код-111/-д заасны дагуу сар бүр дүгнэн ажиллаж байна.
1.2. Иргэд, алба хаагчдаас гаргасан 55 өргөдлийг хүлээн авч, хуулийн хугацаанд хариуг нь өгч ажиллав.
1.3. “Хөмрөг үүсгэгч байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэх журам”, “Хадгаламжийн сангаас архивын баримт ашиглуулах журам”-ыг эрх зүйн актуудад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, тушаалаар баталгаажуулж, мөрдөн ажиллаж байна.
1.4. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэдээс зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх явцад үүсч байгаа баримт бичгүүдийн хадгалах хугацааны талаар дүгнэлт гаргуулахаар танилцуулга бэлтгэж ЦЕГ-ын Хуулийн хэлтэст хүргүүлж, шийдвэр авлаа. Үүний дагуу Архивын ерөнхий газраас зөвлөмж авахаар албан бичгээр санал хүргүүлсэн.
1.5. Архивын ерөнхий газраас зохион байгуулсан Төрийн архивуудын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнд 2018 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Төв архивын дарга биечлэн оролцож, зөвлөгөөний үеэр Төрийн архивуудын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр нийслэл, салбар, төрөлжсөн архивуудаас тус архив нь 93,1 буюу “А” үнэлгээтэй дүгнэгдэж 2 дугаар байр эзэлсэн тул “Батламж” үнэ бүхий зүйлээр шагнагдав.
1.6. Архивын үйлчилгээг иргэд, алба хаагчдад үзүүлж байгаа талаар танилцуулга бэлтгэж, Захиргааны удирдлагын газрын даргад хүргүүлэн удирдамж чиглэл авч ажиллаж байна.
1.7. Цагдаагийн ерөнхий газрын ББНШАЗК-ын 2018 оны 02 хурлаас гарсан шийдвэрийн дагуу цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудад хүргүүлэх мэдээлэл, ажлын чиглэлийн төслийг бэлтгэж, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/147 дугаар албан бичгээр мэдээлэл ажлын чиглэл хүргүүлсэн. Мэдээлэл ажлын чиглэлийн хэрэгжилтийг нэгтгэн ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газарт хүргүүлж, биелэлтээ огт ирүүлээгүй 9 байгууллагаас тайлбар авахаар албан бичиг хүргүүлээд байна
1.8. Архивын алба хаагч, ажилтнууд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16.00 цагт ажиллаж, дадлага сургуулилт хийж, дүнг НХЖХОНАБХА-ны Захиргааны удирдлагын хэлтэст хүргүүллээ.
1.9. Архивын баримтын хадгалалтыг сайжруулах, эх баримтыг ашиглалтаас чөлөөлөх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын 2009-2013 оны захирамжлалын баримт бичигт ашиглалтын хувь буюу нөөц хөмрөг үйлдэх ажлын хэсгийг Төв архивын даргын 2018 оны А/21 тушаалаар байгуулж, шаардагдах зардлын асуудлыг шийдвэрлүүлж, бэлтгэл ажлыг хангаад байна.
1.10. Архивын байрны галын дохиоллын автомат системийн бэлэн байдлыг хангах, галын дохиоллын хэрэгслийн хэвийн ажиллагааг хангуулах, гэрээ хийж засвар үйлчилгээг хийлгэж байх талаар энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг судлан үзэж “Эрдмийн шим” ХХК-тай гэрээ байгуулах саналаа Санхүү аж ахуйн албанд хүргүүлсэн.
1.11. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн “Хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой эдгээд”-ийн талаарх мэдээллийг ахлагч, офицер бүрэлдэхүүнээр гаргаж ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүллээ.
1.12. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх ББНШАЗК-ын 2017 оны хурлаар хэлэлцүүлсэн асуудлын талаарх нэгдсэн тайлан мэдээг гаргаж Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн газарт хүргүүллээ.
1.13. Архивын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа гэрээт операторууд хадгаламжийн санд хадгалагдаж байгаа 1 хөмрөгийн 1 дансны 50 хадгаламжийн нэгжийн 12230 хуудас материалыг цахим шивэлт хийсэн байна. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулж байгаа мэдээг Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтэст хүргүүлж, удирдамж чиглэл авч ажиллаж байна.
1.14. Архивын баримтын хуулбарт үнэт цаас буюу тусгай нууцлал бүхий хэвлэмэл хуудас ашиглах, архивч нарын архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, архивын тодорхойлолтыг үнэт цаас буюу тусгай нууцлал бүхий хэвлэмэл хуудсанд буулгаж, баталгаажуулахад зориулсан хувийн тэмдгийг ямар загвараар хэрхэн хийлгэх талаар тус тус зөвлөмж авахаар АЕГ-ын Мэргэжил арга зүйн удирдлагын газарт албан бичиг хүргүүлж, удирдамж чиглэл авч, ажиллаж байна.
1.15.Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын удирдлагын баримт бичгийн эргэлт, шийдвэрлэлтэд хяналт тавих ажлыг оновчтой зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийн шинэ систем нэвтрүүлэх ажлын хэсэгт ЦЕГ-ын албан хэрэг хөтлөлтийн ABLE програмыг танилцуулж, туршлага судлуулсан талаарх дүнг Архивын ерөнхий газарт танилцуулав.
1.16. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Цагдаа дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяныг зохион байгуулах ажлын хэсгийг Төв архивын даргын 2018 өдрийн А/20 дугаар тушаалаар байгуулан, “Ажлын байр-бидний гэр” сэдэвт аяныг тусгай удирдамж төлөвлөгөөгөөр зохион
1.17. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хувийн хэргийн баяжилтын байдалд үзлэг хийх ажлыг хэсгийг Төв архивын даргын 2018 оны 18 дугаар тушаалаар байгуулан явц, үр дүнд нь хяналт тавин ажиллаж байна.
1.18. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын анхан шатны архивууд нь “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-т заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар хяналт тавих, шаардлага хангасан байгууллагын архивт гэрчилгээ олгох ажлын хүрээнд хөмрөг үүсгэгч байгууллагуудаас мэдээ авч нэгтгэж байна.
1.19. Тусгай нууцлал бүхий А4, А5 хэмжээтэй хэвлэмэл хуудсыг “Үндэсний үнэт цаас” ХХК-иар хэвлүүлэх, алба хаагч, ажилтнуудын буруутай үйлдлээс болон техникийн алдаанаас болж албажих боломжгүй болсон үнэт цаасыг буруутай алба хаагчаар нөхөн төлүүлэхтэй холбоотой удирдлагын шийдвэр гаргуулахаар Санхүү аж, ахуйн албанд санал хүргүүлж, шийдвэр гаргуулж, тусгай нууцлал бүхий үнэт цаасыг хэвлүүлэн татан авлаа. Санхүү аж ахуйн албаны даргын шийдвэрээр Захиргааны удирдлагын газрын төрийн сангийн 100900012034 дугаар дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ.
1.20. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа ажлын явц, гүйцэтгэлд аудит хийлгүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 23/1016 дугаар албан бичгээр хүсэлт хүргүүлж, аудит хийлгүүлж байна.
1.21. Төв архивын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг улирлын хугацаанд 2 удаа хуралдаж, 9 асуудлыг хэлэлцсэн байна.
1.22. Архивын ерөнхий газрын 2018 оны 01/185 дугаар албан бичгээр ирүүлсэн Төрийн архивуудын 2017 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланд тусгагдсан зөвлөмжийн биелэлтийг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст 2018 оны 23/1136 дугаар албан бичгээр хүргүүллээ.
1.23. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/94 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт”-ыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж, үр дүнг тооцох албан тушаалтнуудыг архивын даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/23 дугаар тушаалаар хариуцуулан томилж, эхний хагас жилийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийж, биелэлт үр дүнг тооцох 22баримт бичгийг хэрэгжилтийг холбогдох нэгжид тогтоосон хугацаанд хүргүүлсэн.
1.24. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудын дүрэмт хувцасны дэлгүүрийн үйл ажиллагааг жигдрүүлэх, сайжруулах, түүгээр худалдах дүрэмт хувцас, чимэг хэрэглэлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох санал асуулгад алба хаагчдын хамруулан, үр дүнг нэгтгэн, саналаа холбогдох нэгжид хүргүүлсэн.
1.25.Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх ББНШАЗК-ын 2018 оны 04 дүгээр хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж, баталгаажууллаа.
1.26. Төв архивын алба хаагч, ажилтнуудын дунд зохион байгуулах албаны сургалтын 6 сарын төлөвлөгөөг боловсруулж баталгаажуулан, төлөвлөгөөний дагуу 5 удаагийн 5 цагийн сургалтыг зохион байгуулаад байна.
1.27. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3/3533 дугаар албан бичгээр ирүүлсэн үүрэг ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус архиваас олон нийтийн сүлжээнд зайлшгүй хандах шаардлагатай ажилтны судалгааг гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргад хүргүүлсэн. Мөн Төв архивын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, ил тод байдлыг хангах ажлыг Түүх судлалын секторын бичээч Г.Нарантуяад тушаалаар хариуцуулан, Цагдаагийн ерөнхий газрын www.police.gov.mn сайтын Төв архивын булан /www.archives.police.gov.mn/-мэдээлэл оруулахаар ажиллаж байна.
1.28.Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагуудын алба хаагч, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээний удирдамжийн дагуу зохион байгуулсан ажлын талаарх танилцуулгыг бэлтгэж, Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хороонд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23/1186 дугаар албан бичгээр хүргүүлэв.
Хоёр. Сургалт, арга зүй, нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, баримтын ашиглалт, сэлбэн засалтын талаар
2.1. Сургалт, зааварчлага, арга зүйн талаар:
Хөмрөг үүсгэгч байгууллагуудтай ажилласан талаар:
2.1.1 Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн чиглэлээр төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад 2018 онд арга зүйн зааварчилга өгөх, сургалт явуулах график төлөвлөгөөний дагуу Хэрэг бүртгэх алба, Мөрдөн байцаах алба, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөмж өгсөн. Үүний дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Мөрдөн байцаах алба, Хэрэг бүртгэх алба, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс зэрэг 4 байгууллагад улсын байцаагчийн зааварчлагыг хүргүүлэв.
2.1.2.Хөмрөг үүсгэгч 125 байгууллагын бичиг хэргийн эрхлэгч, архивч /линкээр-23, утсаар-50, биечлэн-52/-д архивын баримтын данс бүртгэлийг хөтлөх, архивын баримт үйлдэх арга зүйн талаар заавар, зөвлөмж өгч, удирдамж чиглэлээр хангалаа.
2.1.3. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас Архивын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвд “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зориулан анхан шатны мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалт”-д хамрагдах алба хаагч, ажилтнуудын судалгааг нэгтгэн авч, удирдлагад танилцуулан, ЦЕГ-ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар сургалтад 36 алба хаагчийг хамруулах шийдвэр гаргуулан, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Сургалтын хуваарийн дагуу анхан шатны сургалтад 10 албан хаагч хамрагдахаас 3 алба хаагч хамрагдаж, 2 алба хаагч ажлын байраа өөрчилж, 1 алба хаагч төлбөрийн асуудал шийдэгдээгүйгээс сургалтад хамрагдаагүй, ажлын шаардлагын улмаас 4 алба хаагч сургалтын хугацааг түр хугацаагаар хойшлуулж, 9, 10 сарын сургалтад хамрагдахаар болсон.
Мөн Мэргэшүүлэх сургалтад 5 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор 25 албан хаагч хамрагдахаас 19 алба хаагч хамрагдсан. 2 алба хаагч ажлын байраа өөрчилж, 1 алба хаагч төлбөрийн асуудал шийдэгдээгүйн улмаас сургалтын хугацааг хойшлуулж, 2 алба хаагч ажлын шаардлагын улмаас хугацааг хойшлуулсан байна.
2.1.4. Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах төв, Сүлд чуулга зэрэг 3 байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт” сэдвээр нийт 63 алба хаагч, ажилтанд сургалтыг зохион байгууллаа.
2.1.5. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг тусгай удирдамжаар шалгаж, дүнг Дотоодын цэргийн штабт хүргүүллээ.
2.1.6 “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн чиглэлээр төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад 2018 онд арга зүйн зааварчилга өгөх, сургалт явуулах график төлөвлөгөөний дагуу Дорноговь, Дархан-Уул аймагт зохион байгуулах “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, эрх бүхий албан тушаалтнаар батлуулж, сургалтыг Дорноговь, Дархан-Уул аймгийн архивын тасагтай хамтран 3 хоногийн хугацаатай тус аймгууд дахь цагдаагийн газрын байрлалд зохион байгуулж, сургалт зохион байгуулсан талаар танилцуулгыг ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргад хүргүүллээ.
2.1.7. Мэргэжил арга зүйн зөвлөлийн 05, 06 дугаар хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж хурлаар 10 байгууллагын 33 бүртгэл, 5160 хадгаламжийн нэгжийг хэлэлцүүлж, 5 байгууллагын 18 бүртгэл, 6 устгах хэргийн актыг ЦЕГ-ын ББНШАЗК-ын 03 дугаар хурлаар хэлэлцүүлэхээр, Цагдаагийн ерөнхий газрын Автобааз, Төмөр зам дахь цагдаагийн газрын түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэлийг засуулахаар тус тус шийдвэрлэсэн.
2.1.8. ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тушаалаар шинэчлэн байгуулагдсан ажлын хэсэгт тус архивын зааварлагч арга зүйч орж, улирлын хугацаанд 5 удаа ажлын хэсгийн гишүүдийн хувийн хэргийг бүрдүүлсэн, үдэж цэгцлэн хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байдлыг үзэж, зааварчилга өгч ажиллалаа.
2.1.9. Дотоодын цэргийн штабаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 805 дугаар ангийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, зааварчилсан тухай илтгэх хуудсыг Дотоодын цэргийн штабт албан бичгээр хүргүүллээ.
2.1.10. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Замын цагдаагийн алба, Дотоод цэргийн штаб, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Тусгай ажиллагааны газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёр, гуравдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Увс, Ховд, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар зэрэг нийт 19 байгууллагуудын төрийн болон албаны нууцад хамаарах баримтын жагсаалтыг нягтлан шалгаж, заавар зөвлөгөө өглөө.
2.1.11. Хөмрөг үүсгэгч 44 байгууллага /байнга-28, түр-27, 70 жил-24, боловсон хүчин-4, устгах-33, захиргааны зөрчлийн бүртгэл-3/-ийн 119 архивын баримтын бүртгэл, актыг хянаж, ЦЕГ-ын ББНШАЗК-ын 03 дугаар хурлаар 5 байгууллагын 18 бүртгэл, 6 устгах хэргийн актыг хэлэлцүүлэн баталгаажуулж, холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн.
Төв архивын алба хаагч, ажилтнуудтай явуулсан сургалт, соён гэгээрүүлэх ажлын талаар:
2.1.12.Албаны сургалтын төлөвлөгөөний дагуу “Албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох, хүндэтгэл үзүүлэх журам” /код-933/, “Албан хаагч үндсэн эрхээ эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандах журам” /код-937/-аар тусгай сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Т.Оюунзул, “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэн, осолд өртсөн алба хаагчийг бүртгэх журам” /код-929/, “Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамтаас хамгаалах журам” /код-922/-аар лавлагаа үйлчилгээ хариуцсан архивч, цагдаагийн ахлагч А.Оюунтүлхүүр, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл хариуцсан архивч, цагдаагийн дэд ахлагч А.Батзориг, батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-иар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Онон, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Аюулгүй байдлын хэлтсийн байцаагч, цагдаагийн хошууч Б.Бат-Эрдэнэ, “Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгийн ерөнхий ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат, “Орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил, цагдаагийн байгууллага” сэдвээр Мэдээлэл технологи холбооны төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Насанбаатар, НҮБ-ын тухай ойлголт” сэдвээр лавлагаа үйлчилгээ хариуцсан архивч, цагдаагийн ахлагч Т.Наранцэцэг “БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт” сэдвээр“Түүх судлалын секторын судлаач З.Мөнхзул нараар тус тус хичээл заалгалаа.
2.1.13.Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Мэдээллийн технологи, холбооны төвийн ахлах инженер, цагдаагийн ахмад Э.Насанбатаар “Цагдаагийн байгууллагын мэдээллийн технологийн үйл явц”, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн сэтгэл зүйч, ахмад Н.Насандуламаар “Харилцааны ур чадварыг сайжруулах нь” сэдвээр, “Эрүүл зөв хоололт” сэдэвт сургалтыг мэргэжилтэн Н.Баярмаагаар тус тус сургалт оруулж, алба хаагч, ажилтнуудад мэдээлэл өгүүллээ. Мөн алба хаагч, ажилтнуудын дунд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Бильярд”-ны тэмцээнийг “Ертөнц бильярдын төв”-д зохион байгууллаа.
2.1.14.Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Цагдаа дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”, төлөвлөгөөний 2.1.3 дахь хэсэгт заасан Багийн ажиллагааг сайжруулах идэвхжүүлэлтийн шинэлэг арга /кейс, дасгал ажиллуулах, дүрд тоглох гэх мэт / хэлбэрийг ашиглах ажлын хүрээнд алба хаагч, ажилтнуудад “Багийн ажиллагаа сэдэвт” сургалтыг явуулж, багаараа хамтран гүйцэтгэх хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.
2.1.15. Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн ухааны доктор профессор З.Лонжид, Монгол Улсын төрийн соёрхолт түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар, Монгол Улсын Үндэсний төв архивын даргаар он удаан жил ажилласан, соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Г.Норовсамбуу нартай Монгол Улсын орчин цагийн архивын үүсэл хөгжлийн талаар хийсэн видео ярилцлагыг алба хаагч, ажилтнуудад хүргэж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2.1.16. Хүч спорт хорооны 2018 оны ЦЕГ-ын Автобаазын нэрэмжит “Ширээний теннис”-ний аварга шалгаруулах тэмцээнд Түүх судлалын секторын судлаач А.Золзаяа оролцож тэргүүн байр эзэлж, өргөмжлөл алтан медиалаар шагнуулав
2.1.17. Төв архивын алба хаагчдад НИТХ-ын дэргэдэх "Иргэний зөвлөл"-ийн дарга Т.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Х.Гантуяа нар тус байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэг, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл хийж, Төв архивын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.
2.1.18. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Цагдаа дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хэсгийг Төв архивын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар байгуулан, “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, мэдээллийг FACEBOOK цахим хуудсанд байршууллаа.
2.1.19. Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас ирүүлсэн “Хавар-эрүүл цагдаа” арга хэмжээний удирдамжийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр явган аялал зохион байгуулж, алба хаагч, ажилтнуудын дунд спортын уралдаан тэмцээн явуулж, арга хэмжээ зохион байгуулсан тухай мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршууллаа.
2.1.20. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан алба хаагч, ажилтнуудын гэр бүлтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, хүүхдүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
2.1.21. Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас 2018.06.08-ны өдрийн 6/1061 дүгээр албан бичгээр ирүүлсэн чиглэл, мөн даргын 2018.06.08-ны өдрийн 166 дугаар Эрүүл цагдаа хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан хуваарийн дагуу 06.12-ны өдрийн 14.00-16.00 цагийн хооронд Бүртгэл хяналтын төвийн хурлын танхимд зааварлагч арга зүйч Ц.Баттунгалаг, судлаач З.Мөнхзул нарын хамт ЦЕГ-ын Автобаазын эмч, цагдаагийн ахлах дэслэгч П.Цагаанохой “Хорт зуршил халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болох нь түүнээс сэргийлэх нь”, НЦГ-ын эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Төгөлдөр “Элэгний С вирус, чихрийн шижин өвчний талаар”, мөн газрын сэтгэл зүй, цагдаагийн ахмад Н.Сувданчимэг “Ажлаас халшрах хам шинж” сэдвээр заасан сургалтад тус тус хамрагдав.
2.1.22. Албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын 06 дугаар сар болон эхний хагас жилийн тайлан, мэдээг гаргаж Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23/1250 дугаартай албан бичгээр болон файлаар хүргүүллээ.
2.2.Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын талаар:
2.2.1. 2018 оны нөхөн бүрдүүлэлтийн хуваарийн дагуу хөмрөг үүсгэгч 25 байгууллагын 1560 хадгаламжийн нэгж, тусгай төрлийн баримт /гэрэл зураг/ 9 ширхэг, /байнга-812, 60 жил-158, боловсон хүчний хувийн хэрэг-569, 70 жил хадгалах 18 /-ыг тус тус нягтлан шалган, хүлээн авч, дугаар олгон санд байрлуулж, баримт хүлээн авсан актыг бичиж баталгаажуулж хүргүүлэв.
2.2.2. Нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авсан 5 байгууллагын 35 хадгаламжийн нэгж буюу захирамжлалын баримт бичиг /Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны тушаалууд/-т нягтлан шалгалт хийж, нөхөн бүрдүүлэлтээр дутуу ирсэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 268, 214, 749, 833 дугаар тушаалууд, ЦЕГ, ШШҮХ-ийн захирлын хамтарсан 2014 оны 267/б/182 дугаар тушаалын эх хувь бус хуулбарласан хувь ирсэн байгааг илрүүлж, нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газарт албан бичиг хүргүүллээ.
2.2.3.Тус архивын хоёрдугаар санд хадгалагдаж байгаа архивын баримтын тоог 1 дүгээр дансны байнга хадгалах баримтын дүн тоотой тулгаж, 1990-2013 оны захирамжлалын баримт бичгийн тоог гаргалаа.
2.2.4.Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх ББНШАЗК-ын 02, 03, 04, 05 дугаар хурлын төлөвлөгөө боловсруулан баталгаажуулж, 02, 03 дугаар хурлаар 15 байгууллагын 53 бүртгэл, 15 устгах хэргийн актуудыг баталгаажуулан албан бичгээр байгууллагад нь буцаан хүргүүлсэн.
2.2.5.Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх НББНШАЗК-ын 04, 05 дугаар хурлын төлөвлөгөө боловсруулан баталгаажуулж, төлөвлөгөөний дагуу 19 байгууллагын 52 бүртгэл /байнга-17, 60 жил-20, түр-15/ буюу 668 хадгаламжийн нэгж, 2 хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, бусад асуудал 1 нийт 55 асуудлыг хянан хэлэлцүүлж, 17 байгууллагын 49 бүртгэлийг баталгаажуулж, 2 байгууллагын 6 бүртгэлийг буцаах шийдвэр гаргууллаа.
2.2.6. Төв архивын 2018 оны нууцын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх НББНШАЗК-ын 04 дүгээр хурлаар хэлэлцүүлэн баталгаажууллаа.
2.2.7. Хөмрөг үүсгэгч байгууллагуудад 2018 оны нууцын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтаа боловсруулж, энэ оны нэгдүгээр улиралд багтаан ирүүлэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 21/184 дугаар албан бичгийг хүргүүлсний дагуу хөмрөг үүсгэгч 55 байгууллагаас ирүүлсэн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, алдаа засуулан авч, хөмрөгийн хувийн хэрэгт хийлээ.
2.3.Архивын баримтын ашиглалтын талаар:
2.3.1.Архивын үйлчилгээ авахаар захиалга хүсэлтээ ирүүлсэн байгууллага, иргэдийн талаар:
-Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас 175 албан бичгээр 321 ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авах хүсэлт ирүүлсэн байна.
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авахаар “Иргэд хүлээж авах байр”-аар 805 иргэн, алба хаагч, ажилтан захиалга өгсөн.
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг дахин авах, алдаатай гаргасан лавлагааг дахин гаргуулж авах тодорхойлолт авах болон хадгаламжийн санд хадгалагдаж байгаа хувийн хэргээс хувийн эд зүйлийг авах талаар 22 өргөдөл ирсэн.
-Иргэд байгууллагаас тушаалын хуулбар авахаар албан бичгээр 20, өргөдлөөр 4, захиалгаар 11 хүсэлт ирүүлсэн байна.
-Иргэд байгууллагаас архивын үйлчилгээний талаар өргөдөл, гомдол, хүсэлт гаргаагүй.
2.3.2.Иргэд байгууллагад архивын үйлчилгээ үзүүлсэн талаар:
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас 175 албан бичгээр ирүүлсэн 321 ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг,
-Иргэд байгууллагаас цагдаагийн байгууллагад ажилласан жилийн лавлагаа авахаар захиалгаар ирүүлсэн 805 иргэн, алба хаагч, ажилтны цагдаагийн байгууллагад ажилласан жилийн архивын лавлагааг гаргаж, 9 захиалгын хуудсаар лавлагаа гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийн боловсон хүчний хувийн хэргийг авахаар холбогдох байгууллагад алба бичиг хүргүүлж,
-Өргөдлөөр 32 ажилласан жилийн лавлагаа гаргалаа.
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас архивын үйлчилгээ авахаар хүсэлт захиалга ирүүлсэн иргэд, ажилтан, алба хаагч нарын 805 лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, хуулбарыг “Иргэд хүлээж авах байр“-аар олгож, 321 алба хаагчийн лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, хуулбарыг 175 албан бичгээр тусгай шуудангаар хүргүүлсэн.
-Нийт Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагууд болон иргэдээс архивын лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт гаргуулахаар албан бичгээр 321, захиалгаар 796, өргөдлөөр 32, дахин лавлагаа гаргуулах хүсэлт 12 нийт 1161 иргэн алба хаагчдын лавлагаа тодорхойлолтыг гаргаж, олголоо.
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас болон иргэдээс хуулбар гаргуулахаар албан бичгээр 20, өргөдлөөр 4, захиалгаар 11 хүсэлт хүлээн авч, 24 хөмрөгийн 2 дансны 86 хадгаламжийн нэгжийн 19024 хуудас баримтаас шүүлт хийж 679 хуудас баримтыг хуулбарлан баталгаажуулж, 4 албан бичиг, 6 захиалгаар ирүүлсэн хүсэлтийн дагуу 4 хөмрөгийн 2 дансны 15 хадгаламжийн нэгжийн 3287 хуудас баримтаас шүүлт хийж 15 хуудас баримтыг хэсэгчилсэн хуулбар олгон баталгаажуулж үйлчиллээ.
2.3.2.Баримт ашиглалтын талаар:
Архивын үйлчилгээ үзүүлэхэд архивч нарт:
-Лавлагаа гаргахад давхардсан тоогоор 97 хөмрөгийн 3002 хадгаламжийн нэгжийн 753649 хуудас баримтыг, Тусгай сангаас 6 хөмрөгийн 94 хадгаламжийн нэгжийн 15083 хуудас баримтыг,
Эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны санд баяжилт, судалгаа хийхэд судлаач нарт:
- Эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны санд баяжилт, судалгаа хийх зорилгоор 78 хөмрөгийн 1079 хадгаламжийн нэгжийн 171161 хуудас баримтыг
“Уншлагын танхим”-аар эрдэмтэн судлаач нарт:
-Уншлагын танхимаар үйлчлүүлэх 5 хүсэлт хүлээн авч, үйлчлүүлэгчдэд 3 хөмрөгийн 89 хадгаламжийн нэгжийн 15086 хуудас баримтыг
Цахим хэлбэрт шилжүүлэхэд гэрээт архивч нарт
- Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор гэрээт архивч нарт 1 хөмрөгийн 54 хадгаламжийн нэгжийн 12230 хуудас баримтыг тус тус ашиглуулсан.
-Нийт 176 хөмрөгийн 4224 хадгаламжийн нэгжийн 952126 хуудас баримт, архивын 2 дугаар сангаас 560, 6 хөмрөгийн 94 хадгаламжийн нэгжийн 15083 хуудас баримтыг тусгай сангаас, ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 400 нийт 960 боловсон хүчний хувийн хэргийг татан авч ашиглав.
2.3.3.Архивын үйлчилгээ үзүүлсний зардал:
-Лавлагаа үйлчилгээний үнэ 1,912,500 төгрөгийг Төрийн сан дахь 100900012034 тоот дансанд тушаалгаж, Санхүү аж ахуйн хэсэгтэй тооцоо хийв.
2.3.4.Сэлбэн засалтын ажлын талаар:
-Архивын хадгаламжийн нэгдүгээр сангаас 25 хөмрөгийн 53 хадгаламжийн нэгжийн 11905 хуудас баримтаас шүүлт хийж сэлбэн засах шаардлагатай 11 хөмрөгийн, 23 хадгаламжийн нэгж, 63 хуудас баримтыг архивч нар илрүүлж, хадгаламжийн нэгж тус бүрд сэлбэн засах захиалгын карт бичиж, сэлбэн засагч нарт хүлээлгэн өгч, урагдсан хуудсыг нөхөх, хавтсыг солих, сэтэрсэн хавтсанд цаас наах зэрэг сэлбэн засах ажлыг хийж, картын дагуу хүлээлгэн өгч, санд байрлуулсан байна.
2.3.5. Албан хэрэг хөтлөлтийн талаар
Харилцан ажилладаг байгууллагууд болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс 837 албан бичиг ирүүлснийг бүртгэлд авч, хариутай 338 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 823 албан бичигт дугаар олгож, бүртгэлд бүртгэж ажиллалаа.Тусгай санд 122 албан бичиг хүлээн авч, бүртгэн, 53 албан бичигт дугаар олгож, 444 байгууллагад тусгай шуудан хүргэлээ.
2.5.Түүх судлалын ажлын талаар:
2.5.1. Хөмрөг үүсгэгч 30 байгууллагын “Түүхчилсэн лавлах”-ын төсөл дээр дахин баяжуулалт хийх, гэрэл зургийн альбом гаргах ажлын хүрээнд аймгууд дахь цагдаагийн газар хэлтсүүд, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс зэрэг нийт 24 хөмрөг үүсгэгч байгууллагын түүхчилсэн лавлах, альбомыг хийлээ.
2.5.2. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас гаргуулан авсан цагдаагийн байгууллагын түүхэнд холбогдох 12 тушаалд хөрвүүлэг хийж, кирилл бичигт буулгалаа.
2.5.3. Цагдаагийн байгууллагын түүхэн хөгжлийн явцад төр засгийн байгууллагаас гаргасан удирдлагын баримт бичгийг эрэмбэлэх ажлыг хийж дуусгалаа.
2.5.4.Монголын өдөр тутмын чөлөөл хэвлэл “Өдрийн сонин”-д “Гэрэл зураг түүх өгүүлнэ” буланд “Цагдаагийн албаны ахлах төлөөлөгч П.Туваанжав БНМАУ-ын Гавьяат хуульч цол хүртэж, шагнагдасдыг төлөөлөн үг хэлж буй нь” 1980 он, “Монголын генерал”-ууд, Төв шуудангийн урд талын уулзварт замын зохицуулагч нар “Ээлж хүлээлцэж буй агшин”, “Ногоон гэрэл, цагаан шугам”, “Гал унтраахад ашиглаж байсан хамгийн анхны морин чиргүүл” , “БНМАУ-ын НАХЯ-ны харьяа УЦСЕГ-ын эргүүл ротын бага дарга дэслэгч Д.Ланжаа, сэргийлэгч Н.Гүнд нар морьт эргүүлд гарч байгаа нь 1966 он” гэрэл зургийг тайлбарын хамт бэлтгэн өгч нийтлүүллээ.
2.5.5.Алаг гарт У.Шагдарын охин Ш.Оюунцэцэгтэй уулзаж, цагдаагийн хурандаа С.Раднаабазар, гавьяат хуульч Х.Лэгрэв нарын тухай дурсамж яриаг буулгаж, холбогдох материалыг авлаа.
2.5.6. Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн хүсэлтийг дагуу тус цагдаагийн газрын түүхчилсэн лавлах болон түүхэнд холбогдох архивын баримтыг хуулбарлан баталгаажуулж, хүргүүлээд байна.
2.5.7. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс эрхлэн гаргадаг “Цагдаа сэтгүүл”-ийн 2018 оны 02 дугаар улирлын дугаарт “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй “Архивын байгууллага, түүний ач холбогдол, онцлого”-ын талаар хийсэн ярилцлагыг нийтлүүлэхээр хүргүүллээ.
2.5.8. Цагдаагийн байгууллагаас төрсөн Монгол Улсын Гавьяат хуульчдын талаар урьд өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарсан болон зохиолч судлаачдын гаргасан баримт материалуудыг эх сурвалжуудаас цуглуулж, гавьяат хуульч П.Дамдиндорж, Р.Доржпалам, С.Өлзийбуян, П.Туваанжав нарын талаар баримт цуглууллаа.
2.5.9. Монгол Улсын төр нийгэм, соёлын зүтгэлтнүүдээс архивын байгууллагын үнэт зүйл, ач холбогдлын талаарх санал сэтгэгдлийг сонсож, судлах ажлын хүрээнд Монгол Улсын ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монголын соёлын өвийн ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэнбаяр, Эртний монгол хийц урлангийн захирал О.Уранцэцэг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Буриад улсын гавьяат жүжигчин Б.Ухнаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ Г.Норовсамбуу, цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Билгээ, цагдаагийн ахмад ажилтан С.Раднаабазар, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хошууч Р.Доржпалам, Ү.Жамбадагва, Алаг гарт У. Шагдарын охин Ш.Оюунцэцэг нартай уулзаж, санал сэтгэгдлийг нь буулгаж авлаа.
2.5.10. Архивын ерөнхий газрын веб хуудсанд “Монголын архивын байгууллагын түүхэн хөгжил, бахархал, үнэ цэнэ, нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, архивчдын хөдөлмөрийн онцлогийн талаар төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаач, түүхчид зэрэг олны танил эрхмүүдийн хэлсэн “Онч мэргэн үгс”-ийг нийтлүүлэхээр хүргүүллээ.
2.6.Эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны санд баяжилт хийж байгаа талаар:
2.6.1. Хөмрөг үүсгэгч байгууллагуудын 2000 оноос өмнөх түүхэнд холбогдох тусгай төрлийн баримт татаж авах ажлын хүрээнд 1673 ширхэг гэрэл зураг, 19 ширхэг CD, 1 шторк, 2 ширхэг сонин, 2 эх тушаал, 2 ширхэг номыг тус тус авч нэгтгэн төрөлжүүлэн ангилж, тусгай төрлийн баримт үүсгэхээр ажиллаж байна.
2.6.2. Төрийн архивын ажлын үндсэн зааврын 6 дугаар бүлгийн 6.3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, Дорнод, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай аймгууд дахь цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтэс зэрэг 6 байгууллагын 1990-2013 оны 1 дүгээр дансны байнга хадгалах 1055 хадгаламжийн нэгжид картын бүртгэл үйлдсэн.
Гурав. Сахилга, ёс зүй, хяналт шалгалтын ажлын талаар.
3.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/127 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хариуцлага сахилгыг дээшлүүлье” аяныг зохион байгуулж, явууллаа. Аяны хүрээнд архивын үйлчилгээ авч буй иргэдээс алба хаагч, ажилтнуудын харилцаа, ёс зүйн талаар судалгаа авч, дүнг нэгтгэлээ. Мөн алба хаагч, ажилтнуудын дунд “Ёс зүй миний бодлоор” эссе бичлэгийн уралдааныг тусгай удирдамжийн дагуу зохион байгуулж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн зэвсэг, тусгай хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Энхболд “Сахилгын дүрэм, алба хаагчдад хүлээлгэх сахилгын шийтгэл болон урамшуулал” сэдвээр, “Монголын хурандаа” цагдаагийн байгууллагын салбар нийгэмлэгийн тэргүүн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн зөвлөх, цагдаагийн бэлтгэл хурандаа Э.