Төв архивын 2018 оны 1 дүгээр улиралын ажлын тайлан
ТӨВ АРХИВЫН 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Архивын тухай болон Цагдаагийн албаны тухай хуулиуд, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын дүрэм, үйл ажиллагааны журмуудыг удирдлага болгон ажиллаж, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд чиглүүлэн 2018 оны 01 дүгээр улирлын ажлаа сар, 7 хоногоор төлөвлөн ажиллаж, дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаар
1.1. Цагдаагийн байгууллагаас 2018-2022 онд хэрэгжүүлэх “Цагдаагийн байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр”, “Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлтэй танилцан санал бэлтгэж Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэв.
1.2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөх ЦБҮАЖ /код-120/”-ын зарим заалтад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүлэв.
1.3. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргатай 2017 онд нэгжийн менежерийн байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг нэгтгэн, архивын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хамт Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүллээ. Алба хаагчдын 2017 онд нэгжийн менежертэй байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэж, архивын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хувийн хэрэгт баяжилт хийлгүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүллээ.
1.4. Цагдаагийн ерөнхий газрын даргын “Нэгдсэн үзлэг, тооллого зохион байгуулах тухай” 2018 оны А/09 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу тус архивын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа тусгай хэрэгсэлд биечлэн үзлэг хийж, тусгай хэрэгслийн нэр төрөл, ашиглалтын байдлыг хавсралтаар гаргаж, албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа хантааз, гав, бороохойноос бусад хамгаалалт хэрэгслүүдийг буцааж тушаах саналыг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд болон Санхүү аж ахуйн албанд хүргүүллээ.
1.5. Архивын ерөнхий газрын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Үнэнбат, Захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Оюунчимэг нартай уулзаж мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажиллаж байгаа 2 гэрээт операторын гэрээг сунгаж ажиллуулах, 1 гэрээт операторыг нэмж гэрээ байгуулан ажиллуулах талаар ярилцаж, 2 гэрээт архивч-оператортой хугацаатай хөдөлмөрийн гэрээг Архивын ерөнхий газрын дарга байгууллаа.
1.6. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын 2017 оны ажлын дүнгийн талаарх мэдээлэл, ажлын чиглэл, үүргийг хүргүүлэх тухай албан бичгийн төслийг бэлтгэж Захиргааны удирдлагын газрын даргад хүргүүлж, төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүллээ.
1.7. Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, Төв архивын үндсэн үйл ажиллагааны статистик мэдээг гаргаж Архивын ерөнхий газарт хүргүүллээ.
1.8. Монгол Улсын Галын тухай хуулийн 27 дугаар заалтыг үндэслэн орон тооны бус галын байцаагчийг тушаалаар томилгоожууллаа.
1.9. Архивын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа гэрээт операторууд хадгаламжийн санд хадгалагдаж байгаа 12 хөмрөгийн 2 дансны 71 хадгаламжийн нэгжийн 13067 хуудас материалыг цахим холболт хийж, Photoshop программаар 14 хөмрөгийн 2 дансны 73 хадгаламжийн нэгжийн 12360 хуудас тушаалыг засварласан байна. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт оруулж байгаа мэдээг Архивын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтэст хүргүүлж, удирдамж чиглэл авч ажиллаж байна.
1.10. Төв архивын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт, үнэлгээ хийх ажлын хэсгийг архивын даргын 2018 оны А/05 дугаар тушаалаар баталгаажууллаа.
1.11. Байгалийн гамшигт нөхцөл байдал үүссэн үед архивын баримт бичгийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст, баримт бичгийг нүүлгэн шилжүүлэх үед оролцох офицер, ахлагчийн тоог ирүүлэх талаар Дотоодын цэргийн 805 дугаар ангид, баримт бичгийг нүүлгэн шилжүүлэхэд зөөвөрлөх автомашины тоо, марк, дугаарыг ирүүлэх талаар Автобаазад тус тус албан бичиг хүргүүлж, төслийг Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүллээ.
1.12. Архивын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг 7 удаа хуралдуулж зохих асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
1.13. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/62 дугаар тушаалаар Төв архивын орон тоо, цалин, цолны зэрэглэл зохих өөрчлөлтийг оруулан шийдвэр гаргуулж, дотоод ажил, хууль тогтоомжийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл хариуцсан архивчын орон тооны талаар шийдвэр гаргууллаа.
1.14. Нийслэлийн цагдаагийн газрыг Монгол Улсын гавьяат хуульч С.Рэнцэнхорлоогийн нэрэмжит болгох талаар гаргасан саналтай холбогдуулан холбогдох материалуудыг гаргаж хүргүүлэн тус газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Цэнгэлбаяр, ХНСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Амгалан нарт С.Рэнцэнхорлоогийн талаар тодорхой мэдээллийг өглөө.
1.15. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт Төрийн албаны зөвлөлийн гаргасан зөвлөмжийн дагуу ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлын хэсгийг байгуулж, удирдамж, чиглэлээр хангаж алба хаагч ажилтнуудын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг төслөөр боловсруулан Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст хүргүүллээ.
1.16. Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/56 дугаартай албан бичгээр өгсөн үүргийн хэрэгжилтийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт хүргүүлэв.
1.17. “Архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журам”-ын дагуу тус архивын баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээ, хөмрөг үүсгэгч байгууллагын баримтын тоо хэмжээ, хадгалалтын байдлын мэдээг тус тус гаргаж, тусгай сангийн мэдээтэй нэгтгэж, Архивын ерөнхий газарт хугацаанд нь хүргүүллээ.
1.18. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2017 оны архивын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээг нэгтгэж, ББНШАЗК-ын 1 дүгээр хурлаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийн дагуу мэдээлэл, ажлын чиглэлийг бэлтгэж, хөмрөг үүсгэгч байгууллагуудад хүргүүллээ.
1.19. Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс ирүүлсэн 5/60 дугаартай зөвлөмжийн биелэлтийг гаргаж хүргүүллээ.
1.20. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний Төв архивт холбогдох заалтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулан, түүний биелэлт, сахилга, зөрчил, өргөдөл гомдол, албаны шалгалтын мэдээг тус тус гаргаж Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүллээ.
Хоёр. Сургалт, арга зүй, нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, баримтын ашиглалт, сэлбэн засалтын талаар
2.1. Сургалт, зааварчлага, арга зүйн талаар:
2.1.1. Төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудаас Архивын ерөнхий газрын 2018 оны сургалтад хамруулах алба хаагч, ажилтнуудын саналыг авч нэгтгэн, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газарт, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагч, ажилтнуудыг хамруулах тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын төсөл бэлтгэж, Хүний нөөц, сургалтын хэлтэст тус тус хүргүүллээ. Төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудад Архивын ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн анхан болон мэргэшүүлэх сургалтад алба хаагчдыг хамруулах тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/67 дугаар тушаалыг хүргүүлж, 1 дүгээр улирлын сургалтад 22 алба хаагчийг хамруулж, хяналт тавин ажиллалаа. 4 хөмрөг үүсгэгч байгууллагын алба хаагч нар сургалтад хамрагдах боломжгүй талаар мэдэгдсэн болно.
2.1.2. Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 6 алба хаагчдад хувийн хэрэг бүрдүүлэх, үдэж хавтаслах талаар хичээл орж, 5 удаа ажлын хэсгийн гишүүдийн хувийн хэргийг бүрдүүлсэн, үдэж хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байдлыг газар дээр нь очиж үзэж, зааварчилга өглөө.
2.1.3. “Сүүж-Уул” нөхөн сэргээх сувилал, Замын цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зааварчилга өгч “Зааварчилга №1,2”-ыг бичиж хүргүүллээ.
2.1.4. Төв архиваас “Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн чиглэлээр төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад 2018 онд арга зүйн зааварчилга өгөх, сургалт явуулах график төлөвлөгөөний дагуу Дотоодын цэргийн 05 дугаар анги, 805 дугаар ангиудад “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
2.1.5. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга нарын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт 0.5 кредит цагийн сургалтыг Архивын ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн багш нартай хамтран Нийслэл дэх дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг хамруулан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн байранд зохион байгуулан явуулж, сургалтын төгсгөлд сертификат гардуулж, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд мэдээ хүргүүлж, сурталчиллаа.
2.1.6. Тус архивын алба хаагч, ажилтнуудад 2017-2018 онд зохион байгуулах албаны сургалтын төлөвлөгөөг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар батлуулан Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлж, Төв архивын албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг хариуцан явуулах багийг томилох тухай тушаалыг боловсруулж, батлууллаа.
Төлөвлөгөөний дагуу хичээл сургалтыг 2, 4 дэх 7 хоногийн Баасан гаригуудад нийт 10 удаа зохион байгуулж, 14 цагийн хичээлийг явуулж, албаны сургалтын мэдээ, танилцуулгыг ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын тасагт файлаар болон албан бичгээр 3 удаа хүргүүллээ.
2.1.7. Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/292 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын талаар тус архивын алба хаагчдад 01 дүгээр сарын 24-ны өдөр сургалт зохион байгууллаа.
2.1.8. Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн төвд “Авилгын эсрэг” сэдэвт сургалтад архивч, цагдаагийн ахлагч Б.Мягмарсүрэн сургуулийн чөлөөтэй, хамрагдах боломжгүй тул ХНСХ-т мэдэгдэж оронд нь тусгай сангийн сэлбэн засагч-бичээч, цагдаагийн ахлагч Д.Нямдавааг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, даргын туслах-бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Г.Түвшинжаргалыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Сургагч багш бэлтгэх, чадавхжуулах сургалт”-д архивч, цагдаагийн дэд ахлагч Б.Санжааг 2018 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Тусгай хэрэгсэл биеийн хүч хэрэглэх арга зүй” сэдэвт сургалтад тусгай сангийн сэлбэн засагч-бичээч, цагдаагийн ахлагч Д.Нямдавааг 2018 оны 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд тус тус хамрууллаа.
2.1.9. Архивын дэргэдэх мэргэжил арга зүйн зөвлөлийн хурлыг 4 удаа хуралдуулж, 12 байгууллагын 43 бүртгэл, 6523 хадгаламжийн нэгжийг хэлэлцүүллээ.
2.1.10. Хөмрөг үүсгэгч 12 байгууллагын /байнга-14, түр-15, 70 жил-17, боловсон хүчин-3, устгах-9/ архивын баримтын бүртгэл, актыг хянаж, 7 байгууллагын бүртгэл, актыг Мэргэжил арга зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Төмөрзам, Автобааз, Замын цагдаагийн алба, Дорнод, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын бүртгэл, актыг буцаан хүргүүллээ.
Тусгай санд 5 байгууллагын /байнга-4, түр-4, 60 жил-4, устгах-1/ нийт 21 бүртгэлийг нягтлан шалгаж, зааварчлага өгч, дахин боловсруулалт хийлгэхээр хүргүүллээ.
2.1.11. Хөмрөг үүсгэгч 87 байгууллагын бичиг хэргийн эрхлэгч, архивчид /линкээр-37, утсаар-46, биечлэн-4/ арга зүйн зааварчилга өглөө. Тусгай 21 байгууллагын давхардсан тоогоор 45 нууцын ажилтанд хадгаламжийн нэгжийг бүрдүүлэх, бүртгэл үйлдэх талаар /биечлэн-22, утсаар-23/ заавар зөвлөгөө өгч, бүртгэл хөтлөн ажиллалаа.
2.1.12. Хөмрөг үүсгэгч 13 байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг хянаж, 7 байгууллагын ХХНЖ-ыг хөмрөгийн хувийн хэрэгт хийж, 6 байгууллагын ХХНЖ-ыг буцаалаа. Тусгай санд 8 байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, хөмрөгийн хувийн хэрэгт хийж, 1 хувийг буцаан хүргүүлэв.
2.2.Нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын талаар:
2.2.1. ББНШАЗК-ын хурлыг 1 удаа зохион байгуулж, 7 байгууллагын 25 бүртгэл, 2 устгах хэргийн акт, 1 хадгалах хугацааны санал, хөмрөг үүсгэгч байгууллагуудын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаарх танилцуулга, Төв архивт архивын баримт, бүртгэлээ шалгуулж, арга зүйн зөвлөгөө авах, нөхөн бүрдүүлэлт хийх хуваарийг хэлэлцүүлж, хурлын тэмдэглэлийг ББНШАЗК-ын даргаар баталгаажуулан, хурлаар хэлэлцүүлсэн бүртгэл, актыг албан бичгээр байгууллагуудад нь хүргүүллээ.
ББНШАЗК-ын 2018 оны 02 дугаар хурлаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж, баталгаажууллаа.
2.2.2. Хөмрөг үүсгэгч 4 байгууллагаас байнга хадгалах 192 хадгаламжийн нэгж, 1 байгууллагаас боловсон хүчний 33 хувийн хэргийг тус тус нягтлан шалгаж хүлээн авч, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл хариуцсан архивчид хүлээлгэн өгч, баримт хүлээн авсан актыг бичиж хүргүүллээ.
Санхүү, аж ахуйн албанаас ирүүлсэн боловсон хүчний хувийн хэргүүд нь хадгаламжийн нэгжид тавигдах шаардлагыг хангаагүй тул албан бичгээр буцаав.
2.2.3. Тусгай санд 2018 оны нөхөн бүрдүүлэлтийн хуваарийн дагуу 4 хөмрөг үүсгэгч байгууллагын байнга хадгалах 29 хадгаламжийн нэгж, 60 жил хадгалах 151 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж нийт 180 хадгаламжийн нэгжийг бүртгэлд авч, дугаар олгон санд байрлуулж, баримт хүлээн авсан бүртгэлийг хөтөлж, хадгаламжийн нэгжид тавигдах шаардлага хангаагүй Орхон аймаг дахь цагдаагийн газрын 34 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж, алдааг тэмдэглэн буцаан хүргүүлэв.
2.2.4. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх НББНШАЗК-ын хурлыг 3 удаа зохион байгуулж 12 байгууллагын 109 бүртгэл буюу 2168 хадгаламжийн нэгж, Төв архивт нууцын зэрэглэлтэй баримт, бүртгэлээ шалгуулж, арга зүйн зөвлөгөө авах, нөхөн бүрдүүлэлт хийх хуваарь, 2018 оны хурлын хуваарийг тус тус хэлэлцүүлж баталгаажууллаа. Хурлаар хэлэлцүүлсэн бүртгэл, актыг 1 хувийг хөмрөгийн хувийн хэрэгт хийж 1 хувийг албан бичгээр байгууллагуудад нь буцаан хүргүүллээ.
2.2.5. Архивын нууцын 60 жил хадгалах-39, байнга хадгалах-25, түр хадгалах-20 нийт 84 бүртгэлийг баталгаажуулж, тоон үзүүлэлт /он цаг, хуудасны тоо, хадгаламжийн нэгжээр/-ээр гаргалаа.
2.3.Архивын баримтын ашиглалтын талаар:
2.3.1. Хадгаламжийн 1 дүгээр сангаас архивч нарт 63 хөмрөгийн 1456 хадгаламжийн нэгжийн 334880 хуудас баримтыг архивын лавлагаа гаргахад ашиглах зорилгоор, судлаач нарт 24 хөмрөгийн 106 хадгаламжийн нэгжийн 25293 хуудас баримтыг эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны санд баяжилт хийх зорилгоор, Хадгаламжийн 2 дугаар сангаас архивч нарт архивын лавлагаа гаргах зорилгоор 244 боловсон хүчний хувийн хэргийг тус тус бүртгэлийн дагуу олгож, бүртгэлээр буцаан авч санд байрлуулж ажиллалаа.
2.3.2. Тусгай санд 5 хөмрөгийн 110 хадгаламжийн нэгжийн 12666 хуудас баримтыг лавлагаа хуулбар олгоход ашиглууллаа.
2.3.3. Төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад тэнцэж, цагдаагийн байгууллагад дахин томилогдсон 7 алба хаагчийн боловсон хүчний хувийн хэргийг албан тушаалд томилогдсон тушаалыг үндэслэн Төрийн архивын ажлын үндсэн зааварт заасны дагуу тоо бүртгэлээс хасч, томилогдсон газар, хэлтсүүдэд шилжүүлэв.
2.4.Сэлбэн засалтын ажлын талаар:
2.4.1. Архивын хадгаламжийн нэгдүгээр санд байрлаж байгаа 10 хөмрөгийн 25 хадгаламжийн нэгжийн 26 хуудас баримтыг илрүүлж, хадгаламжийн нэгж тус бүрд сэлбэн засах захиалгын карт бичиж, хүлээн авч, урагдсан хуудсыг нөхөх, хавтсыг солих, сэтэрсэн хавтсанд цаас наах зэрэг сэлбэн засах ажлыг хийж, картын дагуу хүлээлгэн өгч, санд байрлуулав.
2.4.2. Тусгай санд хадгалагдаж байгаа 3 хөмрөгийн 26 хадгаламжийн нэгжийн 2915 хуудас баримтаас шүүлт хийж, 3 хөмрөгийн 18 хадгаламжийн нэгжийн 107 хуудас баримтын урагдсан хэсэгт нөхөлт хийж, сэлбэн засалт хийлээ.
2.5.Түүх судлалын ажлын талаар:
2.5.1. Цагдаагийн байгууллагын урлаг, уран сайхны үйл ажиллагаанд холбогдох 20 ширхэг гэрэл зургийг судлан архивдаа авч, дахин нэмэлтээр түүхэн зургуудыг хуулбарлан авахаар ажиллаж байна.
2.5.2. Архивын ерөнхий газрын веб сайтад Цагдаагийн байгууллагын урлаг, уран сайхны үйл ажиллагаанд холбогдох 12 ширхэг гэрэл зургийг тайлбарын хамт байршуулахаар илгээлээ.
2.5.3. Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өглөөний сонин”-д “Нийслэлийн хүрээний цагдан сэргийлэх албаны газар”, Ардын хувьсгалын эхэн үеийн цагдаагийн байгууллага 1921-1924 он”, “Гэрэл зураг түүх өгүүлнэ” буланд цагдаагийн байгууллагын түүхэнд холбогдох “Монгол улсын баатар Ш.Гонгор, УЦСЕГ-ын өсвөрийн сэргийлэгч охины илтгэлийг байгаа нь” 1971 он сэдэвт нийтлэлийг бэлтгэж, гэрэл зургийн хамт хүргүүлэн нийтлүүллээ.
2.5.4. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс эрхлэн гаргадаг “Цагдаа” сэтгүүлийн “Түүх архив” буланд нийтлүүлэх “Нийслэл хүрээний цагдан сэргийлэх албаны газар 1916 он” сэдэвт нийтлэлийг гэрэл зургийн хамт бэлтгэн хүргүүллээ.
2.5.5. Шихи-Хутуг их сургуулийн “Хууль эрх зүйн” 1-р дамжааны .... оюутнуудад “Цагдаагийн байгууллагын түүхэн замнал” сэдвээр мэдээ, мэдээлэл хийлээ.
2.5.6. Архивын ерөнхий газрын веб сайтад “Архангай аймаг дахь цагдаагийн газар 1938-1990 он” сэдвийн хүрээнд тус газрын товч түүх, 14 ширхэг гэрэл зургийг тайлбарын хамт нийтлүүллээ.
2.5.7. Цагдаагийн ерөнхий газрын веб сайтын “Цагдаагийн албаны түүх” буланд “Олноо өргөгдсөн Монгол Улсын цагдаагийн байгууллага 1916 он” сэдэвт мэдээллийг бэлтгэж нийтлүүллээ.
2.5.8. Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймаг дахь цагдаагийн газруудын түүхэнд холбогдох гэрэл зургуудыг файлаар татан авлаа.
2.5.9. Өвөрхангай, Хэнтий, Дорноговь аймаг дахь цагдаагийн газруудын түүхчилсэн лавлахыг бэлтгэж хүргүүллээ.
2.5.10. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2007 оны 197 дугаар зарлигийг хэрэгжүүлж Цагдаагийн байгууллагын архивын үйл ажиллагааг эрдэмтэн судлаачид, оюутан сонсогчид, алба хаагч, иргэдэд сурталчлах тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор “Нээлттэй хаалга өдөрлөг”-ийг архивын байрлалд “Нийтийн хэв журам хамгаалах албаны түүхэн замнал”-ын талаар зохион байгуулж ажиллалаа.
2.6.Эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны санд баяжилт хийж байгаа талаар:
2.6.1. “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-ын 6 дугаар бүлгийн 6.3.4-т тусгагдсан архивын баримтад “Каталоги” үйлдэх ажлын хүрээнд 14 хөмрөг үүсгэгч байгууллагын 2602 хадгаламжийн нэгжид каталоги, 7 хөмрөг үүсгэгч байгууллагын 898 хадгаламжийн нэгжид карт үйлдэх ажлыг хийлээ.
Гурав. Архивын лавлагаа, хуулбар, хэсэгчилсэн хуулбар олгосон талаар:
3.1.Тус архив нь захиалгаар 767, албан бичгээр 281 нийт 1048 архивын лавлагаа иргэд, байгууллагаас хүлээн авч нийт 928 архивын лавлагааг гаргаж, 697 иргэнд архивын лавлагааг “Нэг цэгийн үйлчилгээ, иргэд хүлээж авах байр”-аар олгож, Лавлагаа гаргахад 63 хөмрөгийн 1456 боть хадгаламжийн нэгжийн 334880 хуудас баримтад шүүлт хийж, архивын 2 дугаар сангаас 244 ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 267, нийт 511 боловсон хүчний хувийн хэргийг татан авч ашиглав.Лавлагаа хуулбарын үнэ 1,788,500 төгрөгийг Төрийн санд тушаалгав.
3.2. Харилцан ажилладаг байгууллагууд болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс 548 албан бичиг ирүүлснийг бүртгэлд авч, хариутай 279 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 462 албан бичигт дугаар олгож, бүртгэлд бүртгэж ажиллалаа.Тусгай санд 89 албан бичиг хүлээн авч, 24 албан бичигт дугаар олгож, 42 байгууллагад тусгай шуудан хүргэлээ.
3.3. Харилцан ажилладаг байгууллагууд болон иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 5 албан бичиг, 31 захиалга, 10 өргөдөл хүлээн авч, 13 хөмрөгийн 2 дансны 68 хадгаламжийн нэгжийн 13260 хуудас баримтаас шүүлт хийн 91 хуудас баримтыг хуулбарлан баталгаажуулж, 2 өргөдөл, 10 захиалга, 2 албан бичгийн дагуу 3 хөмрөгийн 1 дансны 14 хадгаламжийн нэгжийн 2870 хуудас баримтаас шүүлт хийж 18 хуудас баримтыг хэсэгчилсэн хуулбар олгон баталгаажуулж үйлчиллээ.
3.4. Иргэд, байгууллага, алба хаагчдаас архивын үйлчилгээ авахаар ирүүлсэн 55 өргөдөл, 1 гомдлыг хүлээн авч, бүртгэлд бүртгэн 55 өргөдөл, 1 гомдлын хариуг хугацаанд нь шийдвэрлэв. Иргэд, байгууллага, алба хаагчдаас архивын үйлчилгээний талаар гаргасан гомдолгүй болно. Иргэд, байгууллага, алба хаагчдаас ирүүлсэн өргөдлийн биелэлт 100 хувьтай биелжээ.
Дөрөв. Сахилга, ёс зүй, хяналт шалгалтын ажлын талаар.
4.1. Төв архивын Сахилга ёс зүйн зөвлөлийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж, сахилга ёс зүйн 1 дүгээр хурлыг зохион байгуулж, “Сахилга ёс зүйн төлөвлөгөө”-ний дагуу зөв зан төлөвшилттэй,үлгэр дуурайлалтай нэг алба хаагчийг шалгаруулан хамт олны саналаар судлаач З.Мөнхзул тэргүүлж, мөн алба хаагч, ажилтнуудын дунд “Монита”-г зохион байгуулан алба хаагч, ажилтнуудад “100 чухал сэдэв-ёс зүй” сэдэвт видео хичээлийг үзүүллээ.
4.2. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв, Санхүү, аж ахуйн албаны Хангалт үйлчилгээний төв, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын албан бичгийн А4, А5 хэвлэмэл хуудасны эх загварыг хянаж, хэвлүүлэх зөвшөөрөл олголоо.
4.3. Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын маягт-2-т заасан “Төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгаа”-г алба хаагч, ажилтнуудаас авлаа.
4.4. Байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах ЦБҮАЖ /код-113/ ажлын төлөвлөгөөг баталж, Төлөвлөгөөний дагуу байгууллагын нууцлал аюулгүй байдлыг шалгах ажлыг 3 удаа зохион байгуулж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар алба хаагч, ажилтнуудад мэдээлэл хийж, аюулгүй абйдлаа хангаж ажиллах талаар тухай бүр “Баталгаа” гаргуулан авч ажиллалаа.
4.5. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаж заагдсан хичээлүүдээс шалгалтын тест боловсруулан алба хаагч, ажилтнуудаас 5 удаагийн шалгалт авч, дүнг даргад илтгэх хуудсаар танилцуулж, алба хаагч, ажилтнуудын сарын дүнд нэгтгэн дүгнэлээ.
Тав. Алба хаагч, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр
5.1. Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээс ирүүлсэн чиглэлийн дагуу алба хаагч, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Мөнгөн өвөл” арга хэмжээний удирдамжийн баталж, “Богдхан уулан дахь Хүрхрээ амралт”-д 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр явган алхалт, чарганы буухиа, хөл бөмбөг, уулын оргил булаалдах гэсэн төрлүүдээр зохион байгууллаа.
5.2. Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Түүх судлалын сектороос МУ-ын СГЗ Ч.Давгадоржийн Цагдаагийн архивын талаар ярилцсан видео мэдээлэл, Монгол Улсын төрийн соёрхолт түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайханы “Түүхийн сургамж ба ирээдүй” сэдэвт видео ярилцлагыг алба хаагч, ажилтнуудад сонсголоо. Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг алба хаагчдад танилцуулж, Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор профессор О.Батсайхан, Ж.Болдбаатар нартай архивын талаар уулзаж ярилцах асуултыг бэлтгэж, хувийн захидлыг илгээн Түүх судлалын секторын эрхлэгч О.Одбаяр, судлаач А.Золзаяа нарыг уулзууллаа.
5.3. Хүч” спорт хорооны даргын баталсан хуваарийн дагуу сар бүрийн нэгдүгээр 7 хоногийн Лхагва гаригт биеийн тамирын арга хэмжээнд алба хаагч, ажилтнуудыг 2 удаа хамрууллаа.
5.4. “Дүрэмт хувцас өмсөж хэрэглэх” ЦБҮАЖ /код-917/-ын 917.17.1.5-д заагдсан даавуун малгай, даавуун халаад өмд, улавч /табчиг/, амны хаалт, хуруувч /санд орох бүрд 1 удаа/, ажлын бээлий ханцуйвч, хормогч зэрэг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг олгуулах талаарх саналыг Санхүү аж ахуйн албанд хүргүүлж, алба хаагчдын хэрэгцээнд хөдөлмөр хамгааллын хувцсыг “Цагаан шонхор” ТӨУҮГ-аар 1,622,500,00 төгрөг /Нэг сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун/-өөр, хөдөлмөр хамгааллын хэрэглэлийг “Нахиа импекс” ХХК-аар 480,000,00 төгрөг /Дөрвөн зуун наян мянган/-өөр тус тус бэлтгүүлэхээр шийдвэрлүүллээ.
5.5. Өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан суурийн давхрын аянга, цахилгааны газардуулга бүхий өрөөг алба хаагчдын ажиллах, амрах аятай тухтай нөхцлийг хангах зорилгоор телевиз, плитка, печь зэрэг цахилгаан хэрэгслээр тоноглож, засварлах болсон тул ашиглаж болох эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст албан бичиг хүргүүллээ.
5.6. Алба хаагч, ажилтнуудын мэдлэг ур чадварыг дэмжиж урамшуулах, танин мэдэхүйг идэвхжүүлж, нөхөрсөг өрсөлдөөнийг болгох замаар асуулт хариултын АХА тэмцээнийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Баасанжавын удирдсан баг зохион байгууллаа.
5.7. Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу ширээний теннисний тэмцээнийг алба хаагч, ажилтнуудын дунд зохион байгууллаа.
5.8. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөний талаар Төв архивын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар биечлэн мэдээлэл хийж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн өгсөн үүргийг танилцуулж, хэрэгжүүлэх арга замын талаар яриа хийв.
Зургаа. Бусад ажлын талаар:
6.1. Архивын ерөнхий газраас ирсэн хүсэлтийн дагуу 2018 онд архивын мэдээ сэтгүүлд хэвлэгдэх ажлын шинэ туршлага, санаачлагын талаарх саналыг бэлтгэж Архивын ерөнхий газарт хүргүүллээ.
6.2. Сарын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Архив аж ахуйн өдөрлөг”-ийг тусгай удирдамжийн дагуу 6 удаа зохион байгуулж, архивын хадгаламжийн сангийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сахиулж ажиллалаа.
6.3. “Архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хамт олны дунд зохиох ажлын чиглэлээр ямар ажил зохиовол үр дүнтэй талаар” авсан санал асуулгыг авлаа.
6.4. Баянзүрх дүүргийн Засаг даргын байр, орчмын цэвэрлэгээ хийх талаар гаргасан 2017 оны 02 дугаар захирамжийг хэрэгжүүлж их цэвэрлэгээ хийх талаар болон байгууллагын архивын өрөөг эмхлэн цэгцлэх ажлын хэсгийг тушаалаар байгуулж, хийж гүйцэтгэх ажлыг хувиарлаж шийдвэр гаргуулав.
ТӨВ АРХИВ