/ / Алба хаагч, ажилтнуудад албаны сургалт явууллаа

Алба хаагч, ажилтнуудад албаны сургалт явууллаа

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын алба хаагч, ажилтнуудад албаны сургалт явуулах  хуваарийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Мэдээллийн технологи, холбооны төвийн сүлжээний инженер, цагдаагийн ахмад Э.Гантулга “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар мэдээллийн аюулгүй байдал гэж юуг хэлэх, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх арга зам, сүлжээгээр болон мэдээлэл тээгчээр вирус нэвтэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах зэрэг ойлголтыг өгч, алба хаагчид сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцлаа. Заасан сэдвээр алба хаагч, ажилтнуудаас 5 асуулт бүхий мэдлэг сорих тестийн шалгалтыг авч, дүнг хавсаргалаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
  • Бидний тухай

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна