Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төв, төрөлжсөн болон салбар архивуудын дунд УРЛАГ, СПОРТ, АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНУУД 2017 оны 05 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Спортын наадамд “Сагсан бөмбөг” төрлөөр ЦЕГ-ын Төв архивын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Цогтгэрэл ахлагчтай баг 3-р байр, “Ширээний теннис”-ний төрлөөр судлаач А.Золзаяа, даргын туслах, бичиг хэргийн эрхлэгч Г.Тулга, сэлбэн засагч бичээч Г.Отгонбаатар нар багаараа 3-р байр тус тус эзэллээ.