МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Хууль зүйн дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргаас Цагдаагийн байгууллагын 2017 оны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг алба хаагч, ажилтнуудад хүргэх удирдамж, төлөвлөгөөг ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаар батлуулан, төлөвлөгөөний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр, Зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Н.Лхагвасайхан, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир нараар алба хаагч, ажилтнуудад мэдээлэл хийлгүүллээ.