Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалт явуулах хөтөлбөрийн дагуу Төв, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагч, ажилтнуудын дунд 2017 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд 3 хоногийн нэгдсэн сургалтыг Төв архивын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тушаалаар зохион байгуулж, сургалтын төгсгөлд сертификат олголоо.