Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галлерейд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагт нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, Монгол, Орос, Хятад, Франц улсын уран зураачид үзэсгэлэнгээ дэлгэн тавилаа.