Сургалт зохион байгуулав.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сургалт зохион байгуулах хуваарь, хөтөлбөрийг батлах, эрх олгох тухай” тушаал болон Төв архивын газрын дарга, Баянзүрхдүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга нарын хамтран баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу Баянзүрхдүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагч, ажилтнуудын дунд “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтыг Төв архивын газрын “Уншлага арга зүйн” танхимд энэ оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11.00-17.00 цагийн хооронд зохион байгууллаа. Сургалтанд Баянзүрхдүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн архив хариуцсан болон албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу боловсруулах чиг үүрэг бүхий нийт 33 алба хаагч, ажилтнууд хамрагдлаа.